Шинийг сэдэх бодлогын онол : Тасалгааны цэцгээ ойр ойр услахгүй байх амархан арга заая

Тасалгааны цэцгээ ойр ойр услахгүй байх амархан арга заая

Хоёр гурван сайхан цэцгээ хүнд итгээд орхисон чинь бараг л сайн чанарын борц хийнгээ алджээ.

Тэгээд дахиж ингүүлэхгүйн тулд цэцгээ услахгүй орхих арга хайлаа би.

Хайсан хүн олдог болохоор арга оллоо. Мэдээж цэцгийн савандаа гуурс шургуулаад устай сав холбох тухай бол зөндөө л бичсэн байнаа.

Энд шал өөр арга яригдах нь байна шүү, цэцэгчид болон цэцгээр борц хийгчид ээ, чихээ дэлдийлгээрэй.

Өнгөрсөн жилээс энд тэндхийн цэцгийн дэлгүүрт зарагдаад байх болсон өнгө өнгийн үрлүүдийг хараагүй хүмүүс бараг байхгүй биз. Усанд хийхээр хөөгөөд томроод байдаг, тэр чинь яг мөн. Улаан, шар, цэнхэр гээд янз бүрийн өнгөтэй гоё харагддаг гэж рекламдаж зараад байсан даа, худалдагч нь.

Гэхдээ л энэ үрлүүдийг яаж хэрэглэхийг нь яг үнэндээ тэр худалдагч лав мэддэггүй байсан гэж мөрий тавихад ч бэлэн байна.

Энэ үрлүүдийг гидрогель гэж нэрлэдэг юм байна. Өөртөө чийгийг шингээдэг, бас хуурайшсан үед эргүүлээд чийгээ алддаг юм байна энэ гидрогель чинь.

...Тасалгааны ургамалд энэ гелийг яаж хийх талаар одоо зөвлөе.

Эхлээд тасалгааны ургамлын савныхаа хэмжээг баримжаагаар тогтооно. Жишээлбэл, саваа 3 литр шороо ордог гэх мэт. Дараа нь нэг литр шороо тутамд нэг грамм гель тооцож авна (нэг грамм хуурай гель нь багцаагаар цайны халбаганы дөрөвний нэг орчим болно). Тасалж авсан хуурай гелиэ усанд хийж дэвтээнэ. Дэвтээхэд нэг цагаас дээш хугацаа орно, гэхдээ цагаас илүү хэтэрлээ гээд муу зүйл байхгүй гэнэ. За тэгээд цэцэгнийхээ ишний эргэн тойронд нь харандаа мэтийн зүйлээр гүнзгийхэн шиг нүх гаргаад, тэр нүхэндээ хөөж томорсон үрлүүдээ хийж өгнө. Хэрвээ үрлүүд нь усласан хойно дахиж хөөгөөд шороон дээр ил гарчлаа ч аюултай юм байхгүй, зүгээр л дээрээс нь 2-3 см шороо асгаад болдог гэнэ.

За тэгээд үрлүүдээ хөөгөөд ус шингээсэн гэж үзвэл, үүнээс хойш услах хугацаагаа 5-6 дахин багасгаж болно гэнэ шүү. Хэрвээ гелиэ дэвтээсэн байгаа бол нэг стаканыг нэг литр хөрсөнд тооцож авах гэнэ.

За ингээд цэцэгний борц хийдэг үе ард хоцорлоо доо, Гоо сайхан ертөнцийг авранаа гэж.

Борц хийхийг эсэргүүцэж бичсэн Т.Батууг

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

saikhan sanaa bna. Engiin buguud heregtei zuiluudiig bainga olj bhiimaa bi tani shig busdad heregtei hun bolohiig mash ikh husej bna.

Batuug

Урам өгсөнд баярлалаа, өөрт тулгарсан асуудлаа шийдсэн аргаа л бичдэг юмаа.

Луу & Мэлхий

zaa tasalganda tsetseg taridag hereg

Elegiya

aan za ter bombolgvvd ni tegwel zgr neg gangaraa bish yum ban shd kkk odoo l oiloo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)