Шинийг сэдэх бодлогын онол : Бонсай

Бонсай

Бонсай http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=75&t=181391&start=26


Бонсайн онцлогийг харгалзан хэд хэдэн хувилбараар ангилдаг.
1.М
өнх ногоон ургамал
2.Хавар цэцэглэдэг навчит мод
3.Зун цэцэглэдэг мод
4.Намар цэцэглэдэг мод
5.
Өвөл цэцэглэдэг мод
6.Хавар навчаа дэлгэхдээ гоёмсог болдог мод.
7.Зуны халуун
үед сэрүү татам бичил орчин үүсгэдэг өтгөн шигүү титэмтэй мод.
8.Намар навчны өнгө нь өөрчлөгдөж гоёмсог болдог ургамал /улаан, улаан шаргал гэх мэт/

Чимэглэлийн шинж чанараар нь зургаа ангилна.

1.Модны ишийг шулуун юмуу бага зэргийн б
өхийлгөж ургуулах
2.Нэг ишийг салаалуулж ургуулах
З.Хэд хэдэн модыг ой хэлбэрээр дуурайлган ургуулах
4.Ил гарсан
үндэстэй мод
5.Модыг өнцөг үүсгэн бөхийлгөж ургуулах
6.Модны үндсийг хад чулуу ороолгон ургуулах гэж ангилдаг.

Өсөлтийг зогсоох: Байгальд ургаж буй модны тэргүүн (титэм) тэдгээрийн үндэс хоёрын хооронд нягт уялдаа холбоотой байдаг нь амьдралаар нотлогдсон билээ.Хэрэв модны гол үндсийг огтолбол газрын дээрх өсөлт саатахаас гадна хүчирхэг хөгжсөн үндэсний системийг харьцангуйгаар багасгавал тэдгээрийн өсөлт хөгжил илт удааширдаг болно. Үндэсний хэмжээг багасгахад ургамалд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисын хэмжээ хорогдож, өсөлт удааширч бусад хүчин зүйлд сөрөг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хэт ягаан туяа ургамлын өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлж түүнийг томруулдаггүй байна. Иймээс Бонсайг ургуулахдаа эхний үеүүдэд өдрийн турш наранд байлгах шаардлагатай.


Хөрсийг бэлтгэх: Бонсай ургуулахад гол хүчин зүйл нь хөрс байдаг учир түүнийг нарийн аргаар бэлтгэх явдал нилээд чухал. Ургамлын ургах чадвар хөрсний бүтэц бүрэлдэхүүн чанараас хамаарна. Хөнгөн элсэнцэр ба шавранцар хөрс маш тохиромжтойн гадна түүний ургаж байгаа байгалийн хөрсийг ялзмагтай нэмж өгвөл илүү нөхцөл бүрдэнэ. Голын бүдүүн ширхэгт элстэй хольсон ширэг бүхий шавранцар ялзмагтай хөрс Бонсайд илүү тохиромжтой байдаг.

Анхдагч материал: Бонсайг
үрээр юмуу байгальд ургаж байгаа ургамлын мөчир тайрдсаар ургуулж болно. Үүнд янз бүрийн модлог ургамлыг ашиглаж болох боловч ихэвчлэн Нарс, Агч, Царс, Өрөл, Хус, Гацуур, Арцыг тарьж ургуулж болно.


Тарих: Үрээр ургуулхахад уйгагүй хөдөлмөрлөж байж л үр дүнд хүрнэ. Үрээр хавар 4-5 сард тарих нь илүү тохиромжтой. Тарих үрийн чанарыг тодорхойлохдоо үрээ усанд дэвтээхэд эрүүл, үр хөврөлийн хөгжил сайтай үр нь живээд, хөгжил муутай хоосон үр нь хөвж гарна. Үрээ ялгасны дараа тэдгээрийг 15 см өндөр, ёроол нь цоорхой саванд суулгана. Япон улсад сонгосон савныхаа цоорхойг жижиг нүхтэй шүүрэн материалаар таглаад савны 1/4 -тэй тэнцэхээр дунд зэргийн хэмжээний хайрга дэвссэний дараа ялзмагтай бэлтгэсэн хөрсийг хийнэ. Гэхдээ юуны өмнө сав болон хайрцгийг сайтар угаах шаардлагатай. Бэлтгэсэн хөрстэй савны дээд хэсэгт голын цэвэр эле хийгээд үрийг 3-4 см зайтайгаар суулгана. Түүний дараа бэлдсэн / ойролцоогоор 30%-ийн / ялзмаг бүхий, тэжээлтэй хөрсөө 2 см-ийн зузаантай хийж өгнө.Тэдгээрийг гэрэл бүхий газар (нарны шууд гэрэл тусаагүй) тавьж, тогтмол шүршиж усална. Услахдаа зөөлөн хөрсөө угаахгүй байхыг хичээх хэрэгтэй. 3 сарын дараа бага зэргийн азотын бордоогоор бордож өгөх нь зүйтэй.Өвөл цухуйц 6 см өндөртэй болж, дараагийн жил өндөр нь нилээд хэдэн см-ээр нэмэгдэж бүдүүрч эхэлнэ. Цухуйцаа 2 жилийн дараа шилжүүлж суулгана.

Мөчрөөр ургуулах:Энэ арга нь цаг ихээхэн хэмнэдэг бөгөөд хавар залуу найлзуураас 5 см-ийн урттай мөчир бэлтгэн авна. Мөчрийг бэлтгэхдээ 2-3 нахиатайгаар ташуу огтлож авна. Шилмүүст модны мөчрийн 3/4- ийг тайрч тарих тэдгээрийг хэт ургахаас сэргийлэх сайн талтай. Суулгасан мөчрөө нар салхинаас хамгаалагдсан газарт байрлуулах бөгөөд өдөрт хэд хэдэн удаа тогтмол услаж байх шаардлагатай. Аажимдаа өдөрт 1-2 цаг хурц наранд тавих замаар хугацааг бага багаар уртасгана. Ингээд 2 сарын дараа сүүдэр амархан тусах газар байлгах нь тохиромжтой. Хагас жилийн дараа бага зэргийн азотын бордоогоор бордоно. Мөчрөөр ургуулах арга нь нягт нямбай ажиллагаа шаардана. Эхлэн сонирхогчидод навчит мод ургуулах нь хялбар байдаг. Мөчрөөр ургуулахад 1-1,5 жилийн дараа найлзуурын өндөр 15-20 см болоход өөр саванд шилжүүлэн суулгана. Энә үед үндэсний хүчирхэг системийг багасгаж, өсөлт хөгжилтийг сааруулах хэрэгтэй. 2 жилийн туршид өсөлтийг удаашруулах аргыг байнга хэрэглэнэ.


Байгалиас бэлтгэх: Байгальд ургаж байгаа залуу модыг ашиглан Бонсай ургуулж болно. Энэ аргазүй нь хурдан амжилтанд хүрэх боловч ургуулж буй хүний туршлагаас ихээхэн хамаарна. Ургамал сонгон авахдаа гол төлөв хөрс, цаг уурын тохиромжгүй нөхцөлд өсөлт нь удааширч иш мөчир нь хэлбэрээ алдсан модыг сонгох хэрэгтэй. Нарс, Гачуурыг толгодын нүцгэн оройгоос хөрсний үржил шимээр ядмагдуу газраас авбал зохино. Ухаж авах мод нь жижигхэн 1-2 настай байхын зэрэгцээ дөрөвдүгээр сард модны өсөлт эхлэх үед авахад тохиромжтой байдаг. Модоо хөрстэй нь ухаж авах шаардлагатай. Модыг хэлбэржүүлэхийн тулд мөчрөөс нь урт үндсийг огтлох хэрэгтэй. Гэхдээ газар дээрхи иш, мөчир нь газар доорхи үндэсний 2/3-тай тэнцэхээр байна. Мод суулгах сав нь үндэсний хэмжээнээс хамаарна. Модыг бэлтгэсэн хөрсөнд суулгахдаа сайтар чигжин дагтаршуулж өгнө. Услахдаа байнга шүршиж услах хэрэгтэй. Жилийн дараа ургамал ургаж эхэлнэ.


Арчилгаа: Шилжүүлж тарьсан модыг арчлах нь нягт нямбай хөдөлмөр бөгөөд хэдий чинээ их анхаарал тавьж ажиллавал төдий чинээ их амжилтанд хүрнэ. Бонсайг ургуулах ажил нь төвөгтэй боловч модыг хэвийн ургуулахад шаардагдах арчилгааг (услах, бордох, шилжүүлэн суулгах, тайрах) шинжлэх ухааны үндэслэлтэй хийх явдал хамгийн чухал.

Услах: Агаарын температур өндөр байх үед хүчилтөрөгчийн илүүдэл болсноос болж үндэс ялзардаг тал бии. Иймээс Бонсайн хөрс ялимгүй чийгтэй байхаар тохируулж усална. Хавар зун чийгийн хэмжээг их байхаар, намар өвөл бага байхаар бодно. Модны тэргүүнийг тогтмол шүршин услах бөгөөд өвөл усалгааг зогсооно.


Бордох: Туршлагаас үзэхэд Бонсайг заавал бордох хэрэгтэй. Хөрсөн дэх эрдэсийн хэмжээ ургамлын насанд ихээхэн нөлөөлдөг. Эхний удаа хавар тавдугаар сард мод навчилсны дараа бордох нь илүү үр дүнд хүрдэг. Бордоог найруулахдаа 10л усанд цайны халбагаар 4 азот, 2 фосфор, 1,5 кали найруулна. Бордох хугацаа 1 сараас хэтрэхгүй байвал зүгээр.Модны навч шилмүүсэнд бордоог хүргэхгүйгээр хийж байхыг хичээх. Заримдаа ялзарсан бууц ч тохирно. Бууцаар есдүгээр сарын сүүлчээр бордоход илүү тохиромжтой.


Шилжүүлэн суулгах: Шилжүүлэн суулгах гол зорилго бол хөрсийг шим тэжээлт хөрсөөр солих, нөгөөтэйгүүр хүчтэй хөгжсөн гол үндсийг тайрах явдал юм. Үүний тулд шилмүүст модыг 2-3 жилд, навчит модыг 1-2 жилд тус тус шилжүүлэх хэрэгтэй. Хавар энә ажлыг хийх нь тохиромжтой. Шилжүүлэг хийхийн өмнө хөрсөө хуурай байлгаж сийрүүлээд модоо савнаас нь ухан гаргаад хөрсний 2/3-ийг модноос нь болгоомжтой салган гэмтэлтэй том хэмжээний үндсийг тайрч цэвэрлэсний дараа суулгана. Суулгасан модоо зөөлөн усална. Шилжүүлсэн ургамлыг хэд хоногийн туршид сүүдэрт байлгаад цаашдаа ердийн арчилгаа хийнэ.


Мөчир тайрах, нахиаг таслах: Модны нахиа хөөх 5-р сарын эхэнд илүүдэл нахиаг таслаж цэвэрлэнэ. Ирээдүйн мөчрийн эх үүсвэр болох нахиаг 5-р сарын эхэнд нахиа хөөх цагаар тасална. Нахианы 2/3-ийн харьцаатай таслан хаях бөгөөд ингэж тасалсны дараа шинэ нахианы өсөлт удааширна. Нэг төвшинд байгаа мөчрүүд, мән олон жижиг мөчир болон түүний ойролцоох хоёр том мөчрийн аль нэгийг тайрна.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
ihursgal (зочин)

huue yasan hetsuu uym be6 Mongoloos belen bonsai oloh gazar bii uy

Batuug

Скай их дэлгүүрийн цэцгийн тасаг, Соёолж дэлгүүрт бонсай зарж бгаа харагддаг. Энэ бонсайнууд хамгийн ердийн, хямдхан бонсай шүү. Гоё бонсайтай болъё гэвэл үрээр тарих, эсвэл уулнаас суулгац авах арга бн даа.

БИЛГҮҮН Батбаяр (зочин)

Уулнаас ямар ч хамаагүй модны суулгац авна гэсэн үг үү?

Batuug

Уулнаас суулгац авахдаа бусад модноос зайдуу ургасан жижиг мод авбал үндсийг нь ухахад амархан байдаг. Бас мөнх ногоон мод байвал зүгээр санагддаг шд, өвөл нь гацуур мэт модыг заавал гадаалуулах хэрэгтэй болдог юм шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)