Шинийг сэдэх бодлогын онол : Харшлийн хортой нөлөө

Харшлийн хортой нөлөө

Харшлийн хортой нөлөө

Арьсны болон амьсгалын харшил гэхээр зарим хүмүүс хортой нөлөөг нь ойлгохгүй, ердөө л арьс салст загатнах, найтаах, нус гоожих зэргээр тухайн үеийн бэрхшээл гээд тоохгүй өнгөрөх гэм байна.

Гэтэл амьсгалын харшил нь олигтой анхаарч эмчлэхгүй бол астама буюу цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, цаашлаад зүрхний өвчин болж хүндэрдэг. Мөн харшил төрүүлдэг эд зүйлсээс холдохгүй, зориудаар гэмээр байж байгаад ихээр хордох юм бол харшлийн шокод ордог байна. Энэ үед зүрх зогсож улмаар үхэлд хүргэх ч магадгүй.

Гэхдээ л дээр дурдсан зүйлс нь харшлийн хамгийн хортой нөлөө нь миний бодлоор биш юм.

Харшил нь эцэг эхийн генээр дамжин хүүхдэд удамших магадлал 40 хувьтай байдаг гэнэ.

Бас ургамлын харшилтай үед маш их хэмжээний нус, шингэнийг хамраар дамжуулан биеэс гадагш алдахдаа кальци гэх мэт ашигтай эрдэс бодисыг хамтад нь алддаг байна. Хэрвээ энэ алдагдсан кальцийг бие махбодид нөхөж өгөөгүй тохиолдолд кальцийн дутагдалд орно. Кальцийн дутагдал нь ясны сийрэгжлээс эхлээд олон өвчний үндэс болдгийг орчин үед анагаах ухаан тогтоосон байна.

Учир иймд харшилтай болсон үед эмчийн зөвлөгөөг авч цаг тухайд нь эмчилгээ хийж байх нь хамгийн хямд тусна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
begi (зочин)

heregtei zuwulbuu bna bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)