Шинийг сэдэх бодлогын онол : SCORE зуух

SCORE зуух

SCORE зуух

SCORE зуух нь огтоос цахилгаангүй хөдөө нутгийг эрс өөрчилж чадах юм. Хоол чанах болон хөргөгчинд хүнсийг хөргөх мөн гэрэлтүүлгэнд зориулагдсан цахилгаан нийлүүлэхийг нэгэн зэрэг хийснээрээ “түлээний А.Ү.К”-ийг хэд дахин өсгөж чадна. Ердийн зууханд түлсэн галын гаргах эрчим хүчний 90 хувиас илүү нь яндангаар дамжин ашиглагдахгүй алдагдаад, маш бага хэсэг нь хоол бэлтгэхэд хэрэглэгддэг.

Печь SCORE может кардинально улучшить быт в деревнях, где никогда не было электричества. Ведь она может одновременно жарить еду, охлаждать запасы в холодильнике и выдавать толику электричества для освещения, повышая тем самым "КПД дров" в несколько раз. В обычных очагах с открытым огнём более 90% энергии топлива улетает в трубу без всякой пользы, лишь малая её часть тратится на готовку.

Шинэ төхөөрөмжийн үндэс нь илч-чимээний хөдөлгүүр гэж нэрлэгддэг илч-чимээний хөргөгч юм. Тэдгээрийн үйл ажиллагаа нь багцалсан олон нарийхан гуурс (хийгээр дүүргэж бин битүү болгосон), нэг талаас нөгөө тийш байнга гүйх зогсонги долгио зэргээс тогтоно. Тодорхой нөхцөлд энэ долгио нь гуурсны үзүүрүүдийн хооронд эрчим хүчийг зөөж чадах бөгөөд халуун талаас хүйтэн тал руу (хөдөлгүүрт) мөн хүйтэн талаас халуун тал руу (хөргөгчин) гэхчлэн ажиллаж чадна.

В основе нового прибора — так называемые термоакустический двигатель и термоакустический холодильник. Их действие основано на создании в пачке длинных тонких трубок (герметично закрытых и наполненных газом), устойчивых волн, непрерывно пробегающих из одного конца в другой. При определённых условиях, эти волны переносят энергию между концами трубок, причём как от горячего их края к холодному (в двигателе), так и от холодного к горячему (в холодильнике).

SCORE нь ийм гуурснуудын хоёр ч хэсэгтэй бөгөөд тэдгээр нь дөрвөн дулаан солилцуулагчийг зэрэгцээгээр холбодог. Энэ дөрвөн хэсгийн нэг нь зуухны гаргасан дулааныг хэлбэлзэл болгон хувиргахад, гуурсны үзүүрүүдэд үүссэн халалт болон хөргөлт нь доторхи хийнд резонансыг өдөөнө.

В SCORE — два таких блока трубок, соединяющих попарно четыре теплообменника. Один из блоков получает тепло от печки и преобразовывает его в колебания: нагрев и охлаждение разных концов трубок вызывает резонанс газа внутри.

Энэ хэлбэлзэл нь цаашаа хөргөгч шиг ажиллах хоёрдугаар хэсэг рүү дамжиж, хөргөх савнаас дулааныг нь авч эргэн тойрны агаарт өгөхөд, тэр халсан агаар нь зуух руу орж шаталтанд орно.

Эти колебания передаются во второй блок, который работает как холодильник — он забирает тепло от холодильной камеры и отдаёт его окружающему воздуху, который, кстати, тут же направляется в печь для поддержания горения.

SCORE зуухны эдгээр хоёр хэсгийн дунд нь цахилгаан гаргах генератор суурилуулсан нь чимээний хэлбэлзэлээр эрчимийн багахан хэсгээр тэжээгдэх юм. Хийцийн хувьд генератор нь маш том чанга яригчийг санагдуулах боловч зөвхөн эсрэг чиглэл рүү ажилладаг байна.

А между этими двумя блоками в SCORE встроен генератор электричества, питающийся за счёт части энергии акустических колебаний. Конструктивно он напоминает большой мощный динамик, только работает в обратном направлении.

SCORE-ын ерөнхий бүдүүвчийг үзэхийг хүсвэл энд байгаа. Харин илч-чимээний хөдөлгүүр болон хөргөгчийн талаар танин мэдэхүйн материалтай танилцахыг хүсвэл ийшээ орно уу. Мөн түүнчлэн илч- чимээний судалгаа хийж, уул овоо шиг их материалтай болсон Лос-Аламосын нөхдүүдийн ажилтай холбогдоё гэвэл энд байгаа гэнэ шүү.

Общую схему SCORE вы найдёте тут. А тут — познавательный материал о термоакустических двигателях и холодильниках. Кроме того, можете заглянуть вподборку ссылок на исследования по термоакустике лаборатории Лос-Аламоса, которая в данной области техники, что называется, собаку съела.

Уншиг Ө-ийн хүсэлтээр орчуулав.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ө (зочин)

bayarlalaa bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)