Шинийг сэдэх бодлогын онол : АНУ-ын их сургуулиуд толгой цохисоор байна, ялангуяа Харвард
АНУ-ын их сургуулиуд толгой цохисоор байна, ялангуяа Харвард Олон улсын холбооноос гаргасан жагсаалтад орсон дэлхийн шилдэг 200 их сургуулиас 72 нь Америкт байдаг ажээ. The Times Higher Education сэтгүүлээс сургалт, судалгааны ажил, боловсон хүчин зэрэг шалгуураар их сургуулиудыг жагсаасан жагсаалтад Харвардын их сургууль тэргүүлжээ. Шилдэг 50-н их сургуулийн тоонд Британы их сургуулиудаас Оксфорд, Кэмбридж зэрэг ердөө таван сургууль л оржээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт Британид явуулсан өөр нэгэн судалгаагаар Кэмбриджийн их сургууль дэлхийн шилдэг сургуулиар тодорч, Харвард удаалсан байна. Их сургуулийн удирдлагууд хамгийн сүүлийн жагсаалт нь Их Британийг дэлхийд хоёрт орох дээд боловсролын тогтолцоотойг харуулж байна гэжээ. Калифорны Технологийн их сургууль уг жагсаалтад хоёрт орсон бол Массачусетсийн Технологийн их сургууль гуравт оржээ. Шилдэг 20 сургуульд АНУ,Их Британий их сургуулиудаас өөр орны ганц сургууль орсон нь Цюрих дэх Швейцарийн Улсын Технологийн их сургууль юм. Харин дэлхийн шилдэг 200 их сургуулийн тоонд урд хөрш Хятадын зургаан сургууль багтжээ. Австралийн их сургуулиудаас шилдэг 50 сургуульд хоёр сургууль орсон байна. The Times Higher Education сэтгүүлийн рөдактор Фил Бати хэлэхдээ "Манай сэтгүүлээс гаргасан шилдэг их сургуулиудын жагсаалт бодит үнэн" гэжээ. Э.Анхбаяр http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=8330&PHPSESSID=8c28d1e4703f5588a890b8efc254f7bb
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)