Шинийг сэдэх бодлогын онол : Гомдлын тухай үлгэр Гомдох хэрэг байхгүй ээ!

Гомдлын тухай үлгэр Гомдох хэрэг байхгүй ээ!

Гомдлын тухай үлгэр Гомдох хэрэг байхгүй ээ!

Начало формы

Конец формы

http://www.orosshkolton.mn/images/publish1/gomdol.jpg

Гомдол гэж нэг тийм жижигхээн амьтан байх. Харахад бол хэнийг ч гомдоож чадахааргүй жаахан, хөөрхөн амьтан. Хэрэв түүнтэй зөв харьцвал хүмүүнд огтхон ч хор хүргэдэггүй. Гомдлыг хүчээр барьж аван гэршүүлэх гэхгүйгээр эрх чөлөөтэй байлгавал хүнийг ирээд самардаад байдаггүй, мөрөөрөө л явж байдаг амьтан. Харин гомдлыг барьж аван өөрийн болгох гэсэн хүн сайнаа үзнэ гэж байдаггүй ажээ. Гомдол бол их жижигхэн болохоор өөрийг нь бариад авсан хүний биеийн зай завсраар санамсаргүй дотор нь орчихдог. Түүнийг бие дотор нь ороод ирснийг амархан мэдэж болдог, яагаад гэвэл биед нь гомдол орсон хүн гомдоод эхэлдэг юм. Учир нь гомдол “Би санамсаргүй баригдчихлаа, намайг гаргаач! Энд их харанхуй, аймаар байна аа, би гармаар байна аа” хэмээн орилж байгаа нь тэр.

Зарим хүмүүс гомдлыг биеээсээ тэд дор нь гаргачихдаг бол зарим нь түүнийг гаргах нь битгий хэл харин ч бүр улам дотроо байлган өсгөн бойжуулж, үргэлж гомдлынхоо тухай бодон санаа тавьдаг. Гэтэл гомдолд хүний биен дотор байх таалагддаггүй учраас гарах гарц хайн тийчлэхээс цаашгүй, өөрөө гарц олоод гарчих чадваргүй увайгүй амьтан шүү дээ. Түүнийг дотроо тас хавччихаад гаргахгүй байгаа хүн ч гэсэн увайгүй хүн л дээ. Хөөрхий гомдол маань хэсэг хугацааны дараа өлсөөд ирнэ биз дээ, тэгээд өнөөх хүнийг дотроос нь идэж эхлэхээс өөр аргагүй байдалд хүрэх. Гомдолд идүүлээд байгаагаа хүн мэдрэхийн дээдээр мэдэрнэ: энд нь ч өвдөөд л, тэнд нь ч хатгаад л... Тэгсэн ч гэсэн гомдлыг дотроосоо гаргахгүй гүрийгээд байдаг хүн байх. Гомдолдоо бүр дасчихсан, түүнгүйгээр амьдарч ч чадахгүй болчихдог юм болов уу? Цаг хугацаа өнгөрөхөд гомдол ч эзэндээ дасан гарах гэхээ байна, хүнийг идсээр улам таргалан өсөн томордог. Нэг сайхан амттай юм олоод тэрийгээ мэрсэн шээг хэвтэх. “Гомдол мэрээд байна” гэж ярьдаг биз дээ? Эцсийн эцэст гомдол хүний биеийн нэг хэсэг болтлоо ижилдэн дасах цагт хүний бие, эрүүл мэнд улам муудан суларна, гомдол улам даварна, улам таргалан тарвалзах. Хөөрхий өнөө хүн маань гомдлоо биеээсээ гаргачихвал л илааршина гэдгээ үл мэднэ.

Гомдлоо тавиад туучихвал өөрөө ч эрх чөлөөтэй, амар тайван болдог юм даа. Гомдлыг битгий барьж ав, хөөрхий тэр жаахан амьтан эрх чөлөөтэй гүйж байг!

Би гомдохоо байчихсан чинь намайг хэн ч гомдоохоо больчихсон. Магадгүй та үнэмшихгүй байж болно: яаж гомдохгүй байх юм бэ, амьд хүн шүү дээ, би чинь...? Гомдлын гарал үүслийн учрыг олчихвол гомдох хэрэггүй юм байна гэдэг нь ойлгогдоод ирдэг юм билээ.

Юу гээч зүйл бидэнд бусдыг уучлахад садаа болоод байдаг вэ? Уучилна гэдэг нь сэтгэл санаандаа юм үлдээлгүй, гомдоосон хүнтэйгээ зүв зүгээр чөлөөтэй харьцах гэсэн үг. Хүсвэл харьцахгүй байж ч болно, хамгийн гол нь түүнийг муу үгээр дурсахгүй нейтрал байдлаар хандах.

Биднийг гомдолд хүргэдэг зүйл юу байдаг вэ?

-Сэтгэлийн эмзэглэл.

Хүсч байснаар минь үнэлсэнгүй, эсвэл хилсээр хэрэг тохлоо гэж бид эмзэглэдэг. Харин бид өөрсдийгөө тийм ч муу хүн биш гэдгээ мэдэх хойно дургүй хүрэн гомдоно. Тэгээд гомдоогчийг дахин дахин хараан зүхэж, өөрийгөө өмөөрөн зөвтгөнө. Мэдээжийн юмыг өөртөө дахин дахин батлах хэрэг байна уу? Энэ бол ямар ч ашигггүй үйлдэл гэдгийг хэн бүхэн зөвшөөрөх байх. Хүн бүхэн л өөрийнхөө үнэ цэнийг мэдэх юм чинь “та намайг буруугаар бодож байгаа юм байна, харамсалтай байна... бид нэг нэгийгээ ойлгож чадаагүйд би харамсаж байна...” гэх мэтээр хэлээд орхиход л хангалттай шүү дээ?

-Бардам зан.

Илүүрхэх бардамналаа орхиод цаад хүнийхээ талд ороод үз. Хүний хүч бардам занд бус, харин уужим сэтгэлд байдаг гэдгийг сана. Таныг гомдоогч этгээд буруугаа ойлгож л байгаа.

-Дутагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй зан

Жишээ нь, танд “Та ажилдаа хоцорч ирлээ... Та алдаа гаргажээ...Та ямар муухай ааштай юм бэ?... Та хэтэрхий тарган байна...Та их идэж байна...” гэх мэтийг хэлэхэд та үнэнийг хүлээж авахыг хүсэхгүй бухимдан гомддог биз? “Харин тийм ээ” гэж хариулаад сурчих. “Тийм ээ” гээд дутагдлаа хүлээн зөвшөөрөөд байгаа хүнийг дахин дахин хатгаад байх сонирхол хэнд ч байхгүй шүү дээ?

-Үндэслэлгүй хүлээлт.

Бид хүнээс тодорхой үйлдэл, үг, хүмүүжил, боловсрол гэх мэтийг ямар ч үндэслэлгүйгээр хүлээгээд байдаг. Тэгээд бидний бодож байснаар болохгүй болохоор гомдоно. Аливаад бодитоор хандаж, байхгүй бүтэхгүй зүйлийг битгий төсөөлж хүлээж бай.

-Буруугаар хүлээж авах.

Нэгэн ижил үйл явц хүн хүнд өөр өөрөөр нөлөөлдөг. Энд асуудал хэн юу гэж хэлсэн, юу хийсэн гэдэгт биш, харин бид үүнд нь ямар реакц үзүүлсэн, хэрхэн хүлээж авсанд л байгаа юм. Тэгэхээр мэдээллийг уур бухимдалгүйгээр тайван хүлээж авахад суралцаж өөрийгөө “дасгалжуулахад” зүгээр, Ер нь бид өөрсдөө л гомдох /гомдоолгох/  үгүйгээ шийддэг гэсэн үг. “Өөртөө л гомд...” гэдэг дээ? Хэцүү үед өөрөө өөртөө “Би өөртөө хайртай, би өөрийгөө гомдоохгүй....” гэж давтаж байгаарай.

Та одоо гомдмоор санагдаад ирэхээрээ “өөрийгөө золиосонд тооцон өрөвдөөд суух тийм сайхан уу?” гээд бодоод үзээрэй. Ер нь араатан амьтан өөрөөсөө сул дорой нэгнийг маш сайн мэдэрдэг, тийм амьтан руу л дайрдаг даа гэдгийг бас бод. Та идүүлэхийг хүсэхгүй байгаа биз дээ? Эргэн тойрноос хамаардаггүй, үйл байдлын дээр гарч чаддаг ялагч болбол яасан юм? Орос ардын үг байдаг: “На обиженных воду возят” /гомдсон хүнийг ус зөөх тээврийн хэрэгсэл болгодог гэсэн утгатай/. Та үүнийг хүсэхгүй байгаа биз дээ?

Гомдол гэдэг нь бидний сэтгэл санааны байдал. Харин сэтгэл санаа гэдэг бол биднийг ундаалагч худаг. Энэ амин чухал, амьдралын эх үүсвэр болсон худаг юугаа цэвэр ариун байлган нандигнаж байгаарай. Гомдолгүй, инээмсэглэлтэй яваарай! Энэ цагт амьдрал өөрчлөгдөөд ирдэг юм билээ шүү!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)