Шинийг сэдэх бодлогын онол : Нэрийн хуудас хэрэглэх соёл

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Нэрийн хуудас хэрэглэх соёл

Ажил хэрэгч хүн албан уулзалт, гэрээ хэлэлцээр цаашлаад үдэшлэг, цэнгээн хаана ч байсан биедээ байнга авч явж эрхэлдэг ажил, холбоо барих хаяг гэхчилэн өөрийн тухай товч мэдээлэл өгөх шаардлагатай үед цаг хэмнэхийн тулд нэрийн хуудсын ашигладаг.

Нэрийн хуудсаа хэнд өгөх вэ? Нэрийн хуудсын уулзсан танилцсан бүхэнд өгдөггүй. Ер нь ажил хэргийн холбоо тогтоохыг хүссэн хүндээ ихэвчлэн өгдөг. Хэрвээ танд хэн нэгэн нь нэрийн хуудсаа өгвөл хоёр гардан хүндэтгэлтэй аваад шууд унших ёстой. Гадаад хүний нэрийг зөв дуудахын тулд лавлан асууж, хуудсан дээр нь балын харандаагаар тэмдэглэж авсан ч болно.

Нэрийн хуудас ямар байх ёстой гэж? Аливаа уулзалтын дараа нэрийн хуудас нь тухайн хүнийг төлөөлөн орлож үлддэг тул хүний ой ухаанд үлдэхүйц, содон байх нь их чухал юм. Бусдаас ялгарахын тулд байгууллагын эмблемийн оронд өөрийн эрхэлдэг үйл ажил, мэргэжлийн онцлогийг харуулсан зураг /машин, байшин, тансаг бялуу, өдтэй үзэг, чагнуур гэх мэт/-ийг буланд нь эсвэл бүдэгхэн дэвсгэрлэж зурах тод өнгийн цаас сонгох, бичвэрийг босоо байрлуулах зэргээр янз бүрийн санаа сэдэж болох ажээ. Мөн хамгийн чухал, дээд албан тушаал, цол хэргэмийг бичих хэрэгтэй. Хэрэв хэд хэдэн ажил зэрэг эрхэлдэг, олон талт үйл ажиллагаа явуулдаг бол тус тусад нь нэрийн хуудас хийлгээрэй.

Ажил хэрэгч хүн ихэвчлэн нэрийн хуудсаа нарийн ширхэгтэй, сайн чанарын цаасан дээр хар өнгөөр тод гаргацтай бичмэл ба дармал үсгийг товойлгон хэвлүүлдэг байна. Торгон дээр шагласан, үйсэн дээр сийлсэн сүрчиг шингээсэн, эсвэл элдэв алтан үсэг, хээ угалз, зурагтай, чамин хийцтэй гоёмсог нэрийн хуудсыг ажил хэргийн онцлогоос шалтгаалан зураач, загвар зохион бүтээгч, урлаг спортын одод зэрэг хүмүүс хэрэглэдэг. Түүнчлэн нэрийн хуудсыг заавал хоёр хэл дээр бичнэ. Энэ нь эх хэл болон ажил байдлын онцлогоос шалтгаалан аль нэг гадаад хэл дээр бичдэг. Дашрамд дурьдахад нэрийн хуудсан дээрх чухал мэдээллийг голд нь буюу баруун дээд буланд нь бичвэл үргэлж ил тод байж хүний нүдэнд шууд тусдаг гэнэ шүү.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
солонго (зочин)

маш оновчтой яг хэрэгтэй мэдээлэл огсонд баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)