Шинийг сэдэх бодлогын онол : Зөгий мөхвөл хvн ч бас мөхнө

Зөгий мөхвөл хvн ч бас мөхнө

 Зөгий мөхвөл хvн ч бас мөхнө


2011-02-18 11:40:14 , Мэдээний дугаар: #1182818 

http://www.olloo.mn/pic/images/2011/02/18/bear2.jpgВангагийн тооцоо хоёр жилээр зөрсөн

Дэлхий даяар зөгий vй олноороо vгvй болох vзэгдэл 2004 оноос эхэлнэ гэж Ванга айлджээ.

Гэвч зөгий тvvний зөгнөснөөс хоёр жилийн дараа устаж эхэлсэн юм. Эрдэмтдийн vзэж буйгаар эдvгээ экологийн энэхvv сvйрэл аюулын харанга дэлдэж эхлэв.

АНУ-д өвөл болгон зөгийн сvргийн гуравны нэг нь vрэгдэх болж. Энгийн vед энэ нь ердөө аравны нэг гэсэн vзvvлэлттэй байдаг. Европт жил бvр зөгийн 20 хувь нь устаж байна. Мөн Латин Америк, Азид ч зөгийн тоо толгой огцом цөөрөх болжээ.

НVБ-ын Хvнс, хөдөө аж ахуйн байгууллага болон хөдөө аж ахуйн "Rabobank" банкны мэргэжилтнvvдийн саяхан гаргасан илтгэлд тvгшvvр төрvvлэм статистикийг дурдсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор 1961 оноос эхлэн дэлхийн зөгийн сvргийн тоо хоёр дахин багассан бөгөөд нэг га талбайд ногдох зөгийн тоо 90 хувиар буурсан байх юм. Энэ нь хvн төрөлхтөнд ямар аюул даллаж байна вэ?

http://www.olloo.mn/pic/images/2011/02/18/zogii-1.jpgЭйнштейн vргэлж зөв байдаг
Хэрвээ зөгий хорогдож бvрмөсөн мөхвөл дөрвөн жилийн дараа хvн төрөлхтөн мөн мөхнө. Алдарт физикч Альберт Эйнштейн 1940-өөд онд ийм таамаг дэвшvvлжээ. Магадгvй тэрбээр vvнийг хошигнож хэлсэн байж болох ч vнэний ортой нь амьдралд батлагдсаар байна. Учир нь зөгий манай гаригтай салах ёс гvйцэтгэж байгаа нь эдvгээ эрчээ авсан хvнсний хямралыг даамжруулах магадлалтай юм.

Хөдөө аж ахуйн ухааны дэд эрдэмтэн Игорь Дорониний тайлбарласнаар хvн төрөлхтний хvнсний нөөцийн гуравны нэгийг бий болгодог ургамлыг шавьж тоосжуулдаг аж. Шавьжны тоос хvртээгvй ургамал, мод тийм ч их биш. Зөгийн тоо толгой жил ирэх тусам их хэмжээгээр цөөрч байгаа нь хvнсний хомсдол vvсгээд зогсохгvй хvний оршин байх эсэхэд ч нөлөөлөх гэнэ. 

Тоос хvртээгч шавьжгvйгээр самар, алим, амтлаг гуа, жvрж, сонгино, цэцэгт байцаа, хурган гуа, чинжvv, баклажан, өргөст хэмх, улаан лооль, эрдэнэшиш, кофе, какао, авокадо, наргил мод гээд хvнсний олон ургамал ургахгvй. Эдгээр нь ямар амтлаг билээ дээ. Хvний биед шаардлагатай калорийн 35 хувь болон минерал, аминдэм, антиоксидантийн дийлэнх хэсгийг бид жимс, ургамлаас авдаг болохоор халаглахгvй байхын аргагvй юм.

Зөгийн бал уу, гар утас уу?
Зөгийг нөгөө ертөнц р
vv чухам юу илгээгээд байна вэ? Эрдэмтэд уйгагvй судалж байгаа ч тодорхой шалтгаан олоогvй л байна. Зөгийг хамгаалах дэлхийн сангийн сайтад зөгийн цаг бусаар хорогдож байгаа шалтгаанд экологийн тэнцвэр алдагдсан, балтай цэцэгт ургамлын тоо цөөрсөн, зөгийн өвчин элбэгшиж сvргийн дархлаа бvхэлдээ суларсан зэргийг дурджээ. Ялангуяа хvнсний бvтээгдэхvvний vйлдвэрлэлд химийн бодис ихээр хэрэглэдэг нь энэ шавьжны vржил, өсөлтөд сөргөөр нөлөөлөх болж.

Эрдэмтдийн тогтоосноор пестицид зөгийн дархлааг хамгийн ихээр муутгадаг. Тиймээс х
vнсний бvтээгдэхvvний хомсдолд өртөхгvйн тулд пестицидийг аль болохоор хэрэглэхгvй байхыг дэд эрдэмтэн Доронин зөвлөж байна.

Герман, Франц, Британи, Итали зэрэг улсад уг бодисын зарим төрлийг хэрэглэхийг хоригложээ. Гэсэн ч химийн бодисын хэрэглээнээс хvн төрөлхтөн нэг л татгалзаж чадахгvй байна. Жил бvр дэлхийн хvн ам 100 саяар нэмэгддэг болохоор арга ч vгvй биз. Зарим улсад зөгий балаа цуглуулахаар нисдэг цагаар химийн хортой бодисыг хэрэглэхийг хориглох зэргээр зохицуулалт хийж болно гэж Доронин vзэж байгаа юм.

Зөгийн амьдралын хэв маягт саад учруулж байж мэдэх шалтгаанаар эрдэмтэд мөн цахилгаан соронзон туяаг нэрлэж байна. Хорт туяаны гол эх сурвалж нь холбоо харилцаа. Энэтхэгийн Панжабын их сургуулийн эрдэмтэд туршилтынхаа дvнд ийм дvгнэлтэд хvрчээ. Тэд гурван сарын турш хоёр vvрний бvл зөгийнvvдийг туршилтад хамруулсан байна. Эхний vvрний зөгийнд хоёр гар утсыг өдөрт хоёр удаа 15 минутаар ажиллуулан цахилгаан соронзон туяаны нөлөөллийг ажигласан аж. Харин хоёр дахь vvрнийхэн туяаны ямар ч хамааралгvй байж. Ингэсний дvнд эхний vvрний эм зөгий соронзон туяанд хордоогvй зөгийг бодоход бага өндөг дарсны зэрэгцээ бал нь ч хамаагvй багассан байжээ. Мөн эхний vvрний ажилчин зөгий бал цуглуулахаар гараад эргэж гэртээ ирэх нь цөөрсөн аж.

Холбоо харилцааны салбарынхан цахилгаан соронзон туяа шавьж хорхойнд аюулг
vй хэмээн мэдэгддэг ч хэзээ нэгэн цагт бидэнд зөгийн бал, гар утас хоёрын аль нэгийг сонгох цаг ирэх ч юм билvv, хэн мэдлээ.

Мэргэжилтн
vvдийн урьдчилан таамаглаж байгаагаар зөгийн өнөөгийн хурдацтай хорогдлын хандлага энэ хэвээр vргэлжилсээр байвал 2035 он гэхэд зөгий бvрэн устах аюултай гэнэ. Тэгвэл Эйнштейний зөгнөсөнчлөн 2039 онд манай гаригт нэг ч хvн vлдэхгvй нь бололтой.

Хачиг буруутай юу

Зөгийн мөхлийн шалтгаан тодорхойгvй байгаа ч зөгийтэй төстэй шавьжнуудыг хачиг хөнөөдөг байж болзошгvй гэж Оросын зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хvрээлэнгийн зөгийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэмцэх хэлтсийн дарга, мал эмнэлгийн ухааны дэд эрдэмтэн Людмила Соловьева таамаглаж байна.

Хачиг нь зөгийн өвчин буюу варроозийг vvсгэж, улмаар ийм өвчинд өртсөн зөгий vvрээ орхин vхдэг аж. Ийм vзэгдэл намар ойртох тусам ихэсдэг гэнэ. Хачгийг илрvvлэхийн тулд нарийвчилсан анализ хэрэгтэй. Учир нь өвчин тэр дороо биш халдвар авснаас 3-4 жилийн дараа илэрдэг. Тиймээс эмчилгээний хувьд ажиллагаа их шаарддаг байна.

Мэргэжилтнvvдийн сэрэмжлvvлэг

38 орны 174 эрдэмтэн оролцсон саяхны судалгаагаар ойрын хугацаанд мянга гаруй төрлийн амьтан устана гэж биологичид таамаглажээ. Ойрын 10 жилд сээр нуруутан амьтдын тавны нэг, акул, мөгөөрст загасны гуравны нэг нь устах эрсдэлтэй гэнэ.

Мэргэжилтнvvдийн баталснаар экологийн тэнцэл алдагдаж, байгалийн нөөц баялаг хомсдож байгаагаас шалтгаалан жил бvр 52 төрлийн амьтанд мөхөх аюул нvvрлэх болжээ. Ялангуяа сvvлийн жилvvдэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ ихэсч, ой мод сvйдэх болсон нь Зvvн өмнөд Азийн амьтдад хvндээр тусч байна. Төв Америк, Андын нуруу, Австралид хоёр нутагтан амьтдын 41 хувь нь мөхлийн ирмэгт тулаад байна. Сэтгэл эмзэглэм энэхvv мэдээллийг Британийн экологи, гидрологийн төвийн эрдэмтэн Крис Ридингийн ахалсан олон улсын баг гаргажээ.

Т
vvний хэлснээр сvvлийн жилvvдэд могойн vржил мөн хэд дахин багассан аж. Сvvлийн 20 жилд амьдарч буй газраасаа vл хамааран могойн бараг бvх төрөл зvйл тvvхэндээ анх удаа огцом цөөрсөн гэнэ.

Британи, Франц, Итали, Нигери, Австралид амьдардаг одоогоор судлагдаад байгаа 17 төрлийн могойн 11 зvйл нь 90 хувиар хорогджээ. 1998 он могойн мөхлийн оргил vе байж. Харин яагаад ингэтлээ цөөрсөн нь оньсого хэвээр vлджээ. Тухайн онд цаг уурын хувьд сэтгэл тvгшээх онцгой өөрчлөлт гараагvй аж.

Экологич Крис Ридинг могойн тоо толгой цөөрсөөр байгааг уур амьсгалын өөрчлөлт, могойн гол зоог болдог мэлхийн тоо огцом буурсан мөн хvний нөлөөгөөр амьдрах орчных нь тав тух алдагдсантай холбон тайлбарласан байна.

"Science" сэтгvvлд нийтлэгдсэн саяхны нэгэн судалгаанаас vзвэл амьтдын төрөл зvйлийн оршин амьдрах орчин нөхцөлийг хамгаалах талаар хvчин чармайлт гаргахгvй бол хорогдол нь 20 хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймээс 2020 онд экологийн байгууллагууд хуурай газрын 25, далайн тэнгисийн 15 хувьд хамгаалалтын бvс байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар хуурай газрын 14, далай тэнгисийн ердөө нэг хувь л тусгай хамгаалалтад байна.

Н.Хажидсvрэн

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1182818

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)