Шинийг сэдэх бодлогын онол : Мөс, дахиад мөс...

Мөс, дахиад мөс...

Мөс, дахиад мөс...

Байдал 1. Дэлхийн 2-р дайны өмнөх үеийн Баку хот. Нийтийн байрны хашаан доторх трансформатор нь шатжээ. Хуучныг нь авч яваад, шинийг авчирсан ч өргөх кран байхгүйн улмаас оройдоо гэрэлгүй, тоггүй хэд хонолоо. Гэтэл шинийг сэдэгч гарч ирлээ. Тэр шинийг сэдэгч нь хөрш айлын Миша ах байв. Хөргөгч байгаагүй үе болохоор, 20 кило жинтэй мөсөн хавтангуудыг авчираад, машины тэвштэй чацууртал нь өржээ. Дараагаар нь цахилгаанчид хэдүүлээ нийлээд, нөгөө трансформаторыг түлхэж, хураалттай мөсөн дээр гаргалаа. Тэгэхэд л жаалхүү, Миша ах шинийг сэдсэн юм гэдгийг сая ойлгожээ. Мөн гарцгүй байдал гэж байдаггүй, гарц байдаг юм байна гэдгийг бас ойлгосон байна. Тэр битгий хэл энэ гарц нь санамсаргүй, бүр гайхалтай гоё байж болох юм гэдгийг ойлгожээ.

Байдал 2. Зуухны зуун тоннын хүнд жинтэй суурийг өргөгч хэрэглэлгүйгээр худаг руу яаж буулгах вэ? Зарим нь худгийг усаар дүүргэх санал дэвшүүлж байна. Сайхан санаа биш байлаа: хүнд төмрийг аажмаар буулгахад зохимжгүй санаа юм. Чухам яагаад энэ санаа гараа вэ? Бодлогын нөхцөлд “худаг” гэсэн үг орсон тул усыг төсөөлөхөд төвөгтэй биш л дээ. Бас бодлогын нөхцөлд “зуух” гэсэн үг орсон тул зуухны дотор нь ган суурийг хайлуулж, худаг руу хайлмаг төмөрлөгийг цутгах санаа ч гарчээ...

Энэ санааг цааш нь хөгжүүлж, хүчжүүлбэл яах бол? “Худгийг усаар дүүргээд, дараа нь хөлдөөе. Мөс нь аажмаар хайлахад, суурь ч аажмаар доошлоно”...“Хэрвээ мөс л хэрэгтэй юм бол бэлэн мөс ашиглая”...”Хэрвээ мөс хэрэгтэй юм бол хуурай мөс авъя”...”Мөсний оронд давс аваад, усаар уусгая”... Хамгийн анх удаа энэ аргыг энэтхэгийн инженерүүд Бомбей хотод үйлдвэрийн барилга дээр ашиглажээ. Харин оросын шинийг сэдэгчид Н. Гольцов, А.Москалев нарт дээрх аргыг сайжруулах л үлдпсэн байна. Тэд хайлуулах явцыг удирдах санал дэвшүүлсэн нь: цахилгаанаар халааж хурдасгах, эсвэл хөргөх шингэнийг нэмж өгч удаашруулна гэжээ.

Дүгнэлт:

Мөс бол бидний хувьд гарын доор байдаг, элбэг олдоцтой хэдий ч дурын байдлаар ухаанаа уралдуулж, удирдаж, ашиглаж болох сайхан материал юм.


© Г.Альтов "Пионерская правда", 21.10.1975 - С.4 сониноос авч ашиглалаа.

Үргэлжлэл бий.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)