Шинийг сэдэх бодлогын онол : Шинэ жилийн гацуур модны хөгжил

Шинэ жилийн гацуур модны хөгжил

Шинэ жилийн гацуур модны хөгжил

Христос гэж нэг нөхрийн булшин дээр нь гацуур тарьсан чинь нөгөөдөх нь амилаад босоод ирсэн гэдэг домгоос үүдэж айлууд шинэ оны босгон дээр гацуурыг огтлоод, гэрээ ойгоос авчраад, сүлд мод болгоод, баахан тоглоомоор чимээд, тойрон бүжээд, дуугаа дуулдаг болсныг эс өгүүлэн өгүүлэх ануу...

Миний багад гацуур мод гэж төмөр утасны гадуур ороосон цаасан мөчиртэй, цаас нь шалаар цуваад байдаг юм байлаа. Сүүлд сонсохнээ гал авалцах аюултай, айхтар зүйл байсан гэж байгаа. Дараахан нь гарсан хуванцараар цутгаж хийсэн мөчиртэй гацуур нь харин ийм аюулгүй болоод, гарын ая дааж удаан ашиглагдахаар болсон доо.

За тэгээд багад чинь ганц нэг инженерийн сэтгэлгээтэй аавуудтай, азтай нөхдүүдийн л ёолкны мод нь дороо эргэдэг, гэрэл нь асч унтардаг байлаа шд. Аа бас тийм, мод нь эргээд байхад гэрэлнийх нь утас нь орооцолдохгүй яаж болдог байнаа гэдгийг ойлгох гээд хэрэндээ л эргүүтдэг байлаа гэж.

Одоо бол ч гадуур худалдаанд эргэдэг, мөчир нь шууд л өөрөө гэрэлтдэг, доороо цастай, тэр цас нь бас бужигнаж хөдөлдөг гээд янз янзын моднууд ёстой ёозоороо байна даа.

Ингээд харж байхад, модны мөчир цаасан байснаа хуванцар болж галын аюулгүй sefity талдаа болж, бүтээгдхүүний хөгжил дараагийн үедээ оржээ. Бас дороо эргэдэг болсон нь систем улам динамик болох ёстой хуулийн дагуу хөгжжээ. Гэрэлтэй болоод, гэрэл нь асч унтардаг болсон нь ч бас л энэ хуулийн дагуу хөгжсөнийх юм. Сууриныхаа тэнд байгаа цас нь бужигнаад байгаа нь ч бас л энэ зүй тогтлыг батлаад байна.

Тэгвэл цаашдаа ойроын ирээдүйд сүлд мод ямар болж өөрчлөгдөх болоо? Энэ асуултанд системийн хөгжлийн хуулийн дагуу хариулах боломжтой юу?

Сүүлийн асуултаас эхлэн хариулахад, системийн хөгжлийн зүй тогтол бодитоор оршин байгаа юм бол түүнийг танин мэдэж мэдээжийн болно (танин мэдэж чадсан болоод л дээр дурдсан хуулиудыг нээсэн байгаа), танин мэдэж чадсан юм бол хөгжлийг нь урьдчилж хэлж бас болноо. Нэмээд хэлэхэд энэ тийм их хэцүү асуулт биш.

Гэхдээ үүнийг уншиж байгаа та бүхэндээ шинэ жилийн бэлэг болгоод гэхүү дээ, хариултыг нь өгөлгүй үлдээе. Юм болгоныг бэлэнчлэж өгөх ч бас уйтгартай шүү дээ.

Шинэ оноо сайхан угтацгаарай.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
TRIZ (зочин)

http://www.gnrtr.ru/Generator.html?pi=202&cp=3

Batuug

Үзээгүй бсан зүйлийг маань олж харуулсан Энхмаадаа баярлалаа. Энд хөгжлийг гацуур модны чимэглэл маягаар дүрсэлжээ. Харин би шинэ жилийн гацуурын өөрийнх нь хөгжлийг сонирхсон юм шүү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)