Хөлөө шивэртэй гээд тайрдагсан билүү?
2010 оны 12-р сарын 17, Нийтэлсэн BatuugХөлөө шивэртэй гээд тайрдагсан билүү?
Хөл маань шивэргүй л дээ уг нь. Гэхдээ шивэртэй болчвол яах вэ?
Нээрээ л тайрч хаяхгүй нь лавтай.
Хажууд байгаа хүнийхээ хамрыг үнэр мэдэрдэггүй болгох арга хайх уу? Эсвэл миний хөлийг шивэртэй гэж хэлээд байгаа хүний хамрыг бөглөж өгөөч гэж бас өөр нэг хүнээс гуйх уу? Гутлаа бин битүү скочдоод үнэр нэвтэрдэггүй болгох уу?
Миний хөлийг шивэргүй болгооч гээд өглөө, үдэшгүй бурхандаа мөргөж гуйх уу? Шивэртэй боллоо гээд санаагаар унаад, өдөржингөө гэртээ суугаад, уйлаад байх уу?
Тэрний оронд ядаж л өдөр бүр хөлөө угаах байх, оймсоо өглөө болгон солих байх.
Ингэлээ гээд хөлийн шивэр арилах болов уу? Би арилахгүй гэж бодож байна. Яагаад гэвэл энэ бүх арга нь хөлөөс шиврийн гэгдэх үнэрийг гаргаж байгаа үндсэн шалтгааныг нь засахгүй, засах нь байтугай олж тодруулах талаар хумсын чинээ ч дөхөхгүй байна.
Үүний оронд шивэр гэж юуг хэлдэг юм вэ? Яавал хөл нь шивэр хэмээх онцгүй үнэртэй хөлсийг ялгаруулдаг юм бол гэж бодмоор, өөрөө бодоод ч чадахгүй бол хүнээс асуумаар, хүнээс асуухаас санаа нь зовдог юм бол ном олж үзмээр дээ.
Шуудхан хэлэхэд үнэр, хөлс гарч байгаа үндсэн шалтгааныг л арилгах хэрэгтэй биз дээ. Өөрөөр хэлбэл хөл гэдэг юмаа л яриад байхаа болиод арай дээгүүрхэн, хөлийг удирддаг “бөндгөр” дотроо, хөлөө хөлс их гаргахаар айхтар зүтгүүлсэн, гутлаа бариу болгосон, за тэгээд хөлөө дааруулж бөөрөө өвтгөсөн гэх мэт тоочих шалтгаанаа хайх нь зөв өө.
Дахиад хэлэхэд миний хөл шивэргүй л дээ, гэхдээ дэргэд байгаа хүн шивэртэй байвал бас л миний буруу болно, яагаад гэвэл би яахыг нь зааж өгөөгүй буруутай.
Эцэст нь энд дурдсан “шивэр” гэдэг үгийг “онцгүй зүйл”, “гологдол” гэх мэтээр сольж уншихийг хүсье, миний гаргах гэсэн санаа энэ буюу.
start=-46 , cViewSize=50 , cPageCount=1
4 сэтгэгдэл:
хаягдал гэж уншиж болох уу :ъ
yag yamar sanaa heleh gd bgaan be
шивэр бол өвчин. гэхдээ үүнийг байгалийн цэвэр спа бүтээгдэхүүнийг хэрэглэж ялгаруулагч булчингийнх нь ажиллагааг сулруулж болдогийн. манайх бас ийм төрлийн бүтээгдэхүүн оруулж ирдэгийн тэгсэн эмэгтэйчүүд манай нөхөрт хүүд аавд гээл аймар аваад байдагийн тэхээр эмэгтэй хүнд тэр булчирхай нь арай сул ажиллагаатай байдаг юм шиг байгаанн.
Хэлэх гэсэн санаа нь юу юм бол??