Шинийг сэдэх бодлогын онол : Шинэ техник зохиох хэцүү юу?

Шинэ техник зохиох хэцүү юу?

“Сайн хүн байх хэцүү юу?” гэж өөрөөсөө асуугаад, асуултынхаа үг бүрийг тодотгож хариулах замаар бүтээлээ туурвисан хэмээн эртний грекийн долоон мэргэний нэг Питтакын тухайд хэлцдэг. Яг үүнтэй адилаар “Шинэ техник зохиох хэцүү юу?” гэж асуугаад хариулах гэж оролдъё.

Сайн хүн байх ХЭЦҮҮ юу? (Сайн хүн байх нь ХЭЦҮҮ хэрэг үү?)
Сайн ХҮН байх хэцүү юу? (Сайн байх нь ХҮНИЙ ХУВЬД хэцүү юм уу?)
Сайн хүн БАЙХ хэцүү юу? (Сайн хүнд ОРШИН АМЬДАРНА ГЭДЭГ хэцүү юм уу?)
САЙН хүн байх хэцүү юу? (Хүн байх нь бус, харин САЙН хүн байх нь хэцүү юу?)

Шинэ техник зохиох хэцүү юу?

Шинэ Техник зохиох хэцүү юу?

Шинэ техник Зохиох хэцүү юу?

Шинэ техник зохиох Хэцүү юу?

1. Шинэ техник зохиох хэцүү юу?

Шинэ техник, шинэ техникийн систем, шинэ систем, шинэ зүйл, ер нь шинэ юм гэж чухам юуг хэлэх вэ? Бусдын хийгээгүйг л хийчихвэл шинэ зүйл мөн үү? Эндээс төгс төгөлдөр шийдлийн тухай, техникийн системийн хөгжлийн тухай, бас төгс техникийн системийн тухай яригдана.

2. Шинэ Техник зохиох хэцүү юу?

Техник, эсвэл арай тодруулвал техникийн систем гэж юуг хэлээд байна вэ? Автобус, цахилгаан станц зэрэг нь техникийн систем мөн үү? Бас үзэг, харандаа, баллуур нь мехникийн системд хамаарах уу? Хүн өөрөө системд орох уу? Гэхчлэн асуултууд ар араасаа хөврөнө. Хариулт нь техникийн систем, ер нь системийн тухай, тэрчлэн техникийн системийн бүтцийг харуулдаг бооронгийн гурвалжин юм.

3. Шинэ техник Зохиох хэцүү юу?

Аливааг зохиох гэж юуг хэлдэг юм бэ? Шинээр жүжиг, киноны зохиол бичих, техникийн төсөл зохиох гэж яахыг хэлэх вэ? Патентын эрх авлаа л бол зохиосонд тооцох уу? Зохион бүтээх гэдэг нь сэдэж олох, төслийг тооцоолж гаргах гэсэн дэс дараалсан үйл ажиллагаа юм. Тодруулбал, сэдэж олох нь шинэ техникийн хэрэгцээг олж харах, шийдлийг сэдэх гэхчлэн шаттай.

4. Шинэ техник зохиох Хэцүү юу?

Ерөөс юмыг шинээр зохион сэдэх нь яагаад хэцүү юм бэ? Яавал хэцүү биш, амархан байх бол? Ямар чадвартай хүнд энэ нь амархан байх вэ?

Афоризмыг тунгаасан Т.Батууг
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)