Шинийг сэдэх бодлогын онол : Хөгжлийг хөгжүүлэх нь

Хөгжлийг хөгжүүлэх нь

1. Юмс өөрчлөгдөх ёстой. 2. Би өөрчлөгдөх ёстой. 3. Би юмсыг өөрчилж чадна. Германы бизнесмэн, саятан Бодо Шеферын “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” гэж номын хэсгээс уншлаа. Таалагдлаа, сонсохоор байгааг нь татаж авах гээд чадсангүй (http://baatara.blog.gogo.mn/read/entry75949). Гучин настайдаа саятан болж чадсан энэ хүн саятан гэж сая ногоонтой хүнийг хэлдэггүй, харин сая доллар босгож чадсан чадвартай хүнийг хэлдэг гэдгийг яруу тодоор баталж байна бус уу. Түүний хэлсэн их олон үг таалагддсан ч энэ үгийг илүүтэйд үзлээ. Юмс өөрчлөгдөх ёстой гэснээр миний ярьдаг үндсэн сэдэв: Техникийн систем хувьсан өөрчлөгддөг гэдгийг хэлж байна. Би өөрчлөгдөх ёстой гэдгээр зүгээр сууж байгаад баяждаггүй, хөдөлмөрлөх ёстой, сурах хөгжих ёстойг баталж байна. Би юмсыг өөрчилж чадна гэдгээр орчлон ертөнцийг бүтнээр нь биш гэхэд эргэн тойрноо өөрчилж, өөртөө тохируулж болохыг харуулж байна. Нөгөө талаар би юмс өөрчлөгдөнө гэдгийг арга, би өөрчлөгдөнө гэдгийг билиг гэж ойлгож байна. Ингэж ойлговол энд арга билгийн нэгдлийн тухай дурджээ.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
А зочин (зочин)

Арга-юмс өөрчлөгдөнө
Билиг- Би өөрчлөгдөнө гэжээ. Болж л байна.
Эсрэгээрээ байж болох уу, ер нь арга, билиг хоёрын ялгаа нь юу вэ. Тодорхойлолтыг нь хэлнэ үү.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)