Шинийг сэдэх бодлогын онол : Үнэгүй байшин, тэгээд бас дулаахан...

Үнэгүй байшин, тэгээд бас дулаахан...

Үнэгүй байшин, тэгээд бас дулаахан...

Ер нь бол үнэгүй бяслаг хавханд л байдаг гэдэг дээ. Гэхдээ би нэтээс “Super san house” гэсэн бичлэг олж уншаад, цааш нь сонирхсоор байгаад ийм байшин бариулчихлаа даа. Зургийг нь харъя гэвэл энд байгаа http://www.4shared.com/file/18p9d_MQ/Earth_bags_building.html.

Миний энэ байшин нь барьсан аргаараа бол дээр дурдсан загварын, “earth bags building” буюу “шуудайтай шороон барилга” гэдэгт хамаарна. Энэ аргыг анх энэтхэг гаралтай америк нэг нөхөр зохиосон юм билээ. Сонирхох хүн байвал энэ англи нэрээр нь гоогл-ээс хайлт хийхэд түм буман бичлэг байгаа. Бүр их сонирхвол барьсан барилгыг нь над дээр ирээд үзэж болно гэж байгаа.

Мэдээж ашигласан хуучин шуудайн дотор шороо хийгээд, заавал мэргэжлийн хүн гэхгүйгээр өөрөө ч хамаагүй барьчих учраас үнэгүй гээд байгааг ойлгоо биз дээ. Бас шуудайныхаа өргөний хэмжээтэй тэнцүү ханатай болохоор өвөлдөө дулаахан, зундаа сэрүүхэн, бас дотроо үнэгүй нэттэй гээд л… Сүүлийнх нь наргиа байлаа гэж.

Монголын барилгууд түм бумаараа хямдрах болтугай.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
nergvi (зочин)

Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.Намайг Нэргүй гэдэн таны барьсан байшинг хармбайна болохуу эсвэл зургийг нь миний мэйлруу явуулж болохуу хариу заавал бичээрэй гуйж байна

Batuug

Энэ байшин ТЭЦ-4 ын урд талд бгаа, ойрд зав муутай учраас дагуулж үзүүлнэ гэж амлахааргүй байна. РС дотор зураг нь бвал би майлээр өгье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)