Шинийг сэдэх бодлогын онол : Машины масло гээчийн тухайд...

Машины масло гээчийн тухайд...

Машины масло гээчийн тухайд...

Өнгөрсөн жилийн хуучин бичлэгээ сэргээв.

За зарим танилуудын маань машин тэрэг өвөл болж эрс хүйтэрснээс болоод, эзнийхээ бас бус юмыг хамт хөлдөөчих гээд хажуугаар нь би дэмий санаа зовохдоо энэ зүйлийг бичив.

Тэгэхээр ямарч хүйтэнд машин чинь пар хийгээд асдаг байхын тулд моторын масло нь царцдаггүй байх ёстой. Энүүхэндээ гэхэд царцсан үгүйг нь яаж мэдэх вэ гэхээр шупээ сугалж аваад тос нь урсаж байгаа уу үгүйг нь харна, тэгээд урсаж байвал ОК. Харин хөдөлгүүрээ хүйтэн байхад нь ингэж үзнэ шүү найзуудаа.

Хэрвээ тос нь царцаж байвал шууд л соль, өөрөө сольж чадахгүй бол тос сольдог газар очоод хийлгэ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ шүү. Ямар тос хийвэл царцдаггүй вэ гэж үү? Аа тэр амархан, манайхны ярьдгаар бол супер, уул нэр нь синтетик гээч төрлийн тосыг сонгож хийнэ.

Арай их мэддэг, эсвэл юманд үнэмшдэггүй нөхдүүдэд зориулж хэлэхэд синтетик буюу хиймэл гэсэн тосыг шатдаг хийнээс зохиомлоор, яг л нөгөө маргарин гэдэг шиг гаргаж авдагийг дуулгая.

Синтетик тосыг анх цэргийн зориулалтаар буюу хэт өндөрт нисэж байгаа онгоцны хөдөлгүүрийн ажиллагааг хангахаар -60 хэмийн хүйтэнд зориулан гаргажээ. Одоо бол бараг үйлдвэрлэгч болгон хийдэг болсон цаг тул олдохгүйн зовлон байхгүй, харин сонгоход асуудал бий.

Тосыг сонгохдоо хөдөлгүүрийн хуучин шинээс хамааруулан хуучин байх тусам хэт шингэнийг биш гэсэн зарчмаар, мэдээж түрийвчээ бодолцон шийднэ. Энүүхэндээ гэхэд энэ тос литр нь 10 мянган төгрөг орчим байдаг юм. Жижиг тэргэнд шүүртэйгээ нийлээд 50 мянган төгрөг гарна.

Бас нэг хэлэх ёстой зүйл бол супер гээд байдаг тосыг энгийн тостой хольж болох уу гэдэг асуудал. Хольж болно оо, гэхдээ нэг брендийн энгийн тосыг тэр брендийн л супер тостой хольж болно. Ийм болохоор анх тосоо сонгохдоо, дараа нь нэмэх хэрэг гарвал олдоцтой байхыг бас бодолцвол зүгээр дээ.

Аан тийм мартчих шахсан нэг зүйл бол супер тос хийсэн юм чинь дуугүй 20 мянган км явна гэдэг зарим панаалтай худалдагчийн үгэнд битгий итгээрэй, зүгээр л өөрийнхөө машины сольдог нормоор нь солиод ахынхаа үгэнд ороорой за юу.

За тэгээд энэ тэр юмаа хөлдөөчихгүй, шинэ жилээ сайхан баярлаарай.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bulgaa (зочин)

ok

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)