Шинийг сэдэх бодлогын онол : Эрчүүд (бид) мөнгөө хэрхэн үрдэг юм болоо ...

Эрчүүд (бид) мөнгөө хэрхэн үрдэг юм болоо ...

Эрчүүд (бид) мөнгөө хэрхэн үрдэг юм болоо ...

 

Эрчүүд байгаа мөнгөө шар айрганд үрдэгээ хүүхнүүдийн өмнө хүлээсэн байна. Өөрөөр хэлбэл, тэд мөнгөнийхөө тал орчим хувийг энэ ундаанд зардаг аж. Харин үлдсэн хэдэн төгрөгөө ахуйн хэрэгцээнд үрнэ. Бор дарсанд шунадаггүй, унаатай зарим нь машиндаа гар татдаггүйгээ илэрхийлсэн байна. Аргагүй дээ, гангараа ч, хэрэгцээ ч болж.

Мөн эрчүүдийн цөөнгүй нь шинэ гарсан ном, сонин, хэвлэлд мөнгөө үрдэг гэнэ. Сүүлийн үед харчуулын хармааг нилээн нимгэлэх болсон эд бол гар утас. Түүнийгээ тордож арчлахад тэд мөнгөө харамладаггүй.


Халтуурны мөнгөө хэлэх үү, болих уу?


Цалингаас гадуур орлого олох явдал бий. Журамтай нөхрүүд цалингаас гадуурх мөнгөө эхнэртээ тогтмол хэлж, орлогоо мэдүүлдэг. Гэвч энэ нь нийт эрчүүдийн 40 хувийг л эзэлдэг байна. Харин ихэнх хувийг “заримдаа л хэлдэг” эрчүүд эзэллээ. Тэд цалингаас гадуурх орлогоо эхнэртээ хэлэх гэж төдийлөн яардаггүй. Бодож байгаад л ... болдог. Хэрэгтэй бол хэлэхгүй өнгөрөх нь бий. Магадгүй гэргийдээ гэнэтийн бэлэг барихаар нууцалсан байж болох. Тэгтэл цалингаас гадуурх орлогоо огт хэлдэггүй нөхрүүд ч байдаг гэнэ шүү.


Жасын нярав эхнэр байх нь зөв үү?


Ер нь зөв бололтой. Учир нь эрчүүдийн дийлэнх хувь нь ингэж үзэж байна. Айл гэрийн аахар шаахар явдалд оролцдоггүй эрчүүд яаж жасын нярав байх вэ дээ. Гэвч энэ нь жасын нярав-нөхрийг үгүйсгэж байгаа хэрэг биш ээ. Мөнгөө эхнэртээ мэдүүлэх нь буруу гэж үздэг нөхрүүд ч бас бий. Хэрэв тийм бол мөнгөнөөс болж маргаан гардаг болов уу?


Тэдний халаас руу өнгийвөл...


Эр хүн хармаандаа мөнгөгүй явбал хийморь сүлд нь доройтох хэрэг үү? Ингэхэд ер нь тэд хэд орчим төгрөг халаасалж явдаг улс вэ? Эрчүүд айл гэрийн аж ахуйг авч явдаггүй болохоор эхнэрийгээ бодвол мөнгө муутай. Харин эрчүүд маань халаасандаа 1000-2000 төгрөгтэй байдаг гэнэ. Азтай, одтой зарим өдөр нь 5000-10000 төгрөг хармаалж алхдаг аж. Цалин буусан өдөр дор хаяж 10000 төгрөгийг өөртөө зориулна шүү дээ /Энэ бол эрчүүдийн хэлсэн үг/.


Өдөрт хэдэн төгрөг үрдэг бол?


“Жасын нярав нь манай авгай болохоор би нэг их мөнгө авч явдаггүй шүү дээ” гэж эрчүүд ярьж байна. Тиймээс ч тэд өдөрт автобус, хоолны л мөнгөтэй явдаг. Тэр нь 1000-3000 орчим төгрөг. Цөөнгүй хэсэг нь өдөрт 3000-5000 төгрөг зарчихдагаа нуусангүй. Тамхи татдаг эрчүүдийн мөнгө гарын салаагаар нь урсаад өнгөрдөг. Мөн нэг удаад сархад зооглоход 5000-8000 төгрөг зардаг гэнэ.


Эхнэрээсээ мөнгө авах болбол...

Эрчүүд эхнэрээсээ мөнгө авах тийм ч дуртай биш бололтой. Тэд чинь эр хүн шүү дээ. Гэвч гарцаагүй хэрэгтэй үед, доорх гурван тохиолдолд эхнэрээсээ “Мөнгө байна уу?” гэж асуудаг байна. Энэ нь нэгд, хоолны мөнгөгүй үед, хоёрт, найз нартайгаа нийлэх үед, гуравт, тэмдэглэлт үйл явдал болоход. Аргагүй л чухал тохиолдлууд байгаа биз дээ?

“Татвар”-т орлого өгөхдөө хөшүүн


Өрхийн төсвийг эхнэр, нөхрийн хамтын орлого бүрдүүлнэ. Төсөвт орсон орлогыг айлын эхнэр захиран зарцуулах нь элбэг. Өрхийн төсөв цалин буусан үед баян. Тэгвэл төсвийг бүрдүүлэгч гол субъект-нөхөр төсөвт орлогоо бүрэн мэдүүлдэг үү? Эрчүүдийн бараг тал хувь нь “татварын алба”-нд орлогоо үнэн зөвөөр нь мэдүүлдэггүйгээ хүлээв. Харин нөгөө тал нь өрхийн цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахаар үнэнчээр зүтгэдэг ажээ. Төсөвт мөнгөн орлогоо үнэнээр мэдүүлдэггүй хэсэг нь ямар ч байсан 10-40 хувийг өөртөө авч үлддэг байна. Тиймээс өрхүүдийн “Татварын байцаагчид” анхааралтай байна уу?


Эхнэр үү, нөхөр үү?


“Өрхийн төсвийг бид мэддэг бол үрээд дуусна биз дээ?” гэж нэгэн эр ярилаа. Тийм ээ, гүйлгээ ухаантай, чанга гартай болохоор хүүхнүүд жасын няравын үүрэг гүйцэтгэдэг. “Ийм байсан нь ч дээр” гэж хоёр эрийн нэг нь боддог гэнэ. Тийм бол хоёр эрийн нөгөө нь юу гэж үздэг вэ? “Эр хүн л үнэндээ айл гэрийг авч явдаг, нуруундаа үүрдэг биз дээ? Тиймээс мөнгөө юунд, яаж зарцуулах нь эрчүүдийн шийдэх асуудал. Бүсгүй хүнд үр хүүхдээ хүмүүжүүлэх гэдэг хариуцлагатай үүрэг бас бий” гэх буюу “Заавал эхнэр, заавал нөхөр захиран зарцуулна гэдэг утгагүй. Энэ бол эхнэр, нөхрийн хамтдаа шийдэх асуудал” гэлээ.

“Мөнгө” нэртэй маргаан


“Заримдаа” гэсэн хариултыг ихэнх эрчүүд өглөө. Тэгэхлээр ямар ч байсан мөнгөнөөс үүдсэн маргаан өрх бүрт байдаг аж.
Ийм маргаан гардаггүй гэр бүл их биш боловч бас байна аа. Гэр бүлүүдийн бараг 35 хувьд ийм маргаан байдаггүй гэнэ.


Эрчүүдтэй ажилладаг хүүхнүүдийн цалин өндөр


Нэгэн судалгаанд хамрагдагсад бүгд хүүхнүүд байжээ. Тэдний цалингийн өсөлт, бууралт л сонин байсан гэдэг. Хүний авах цалин ерөнхийдөө тогтвортой байдаг ч үе үе нэмэгдэж, бас зарим тохиолдолд буурч байдаг байна. Гэтэл эрчүүдийн дунд ажилладаг бүсгүйчүүдийн цалин эр хүнгүй газар ажиллаж байснаас нь хамаагүй илүү нэмэгдэж байгааг судлаач тогтоожээ. Өөрөөр хэлбэл, түүнийхээр эр хүн хийморийн тэнгэр аж. Судалгаанд хамрагдсан бүсгүйчүүд эхлээд 120-150 мянган төгрөгийн тогтмол цалинтай байж. Харин тэднийг тухайн албан газрынх нь тийм ч чухал биш боловч эрчүүд голдуу ажилладаг хэлтэст шилжүүлсэн байна. Тэгтэл гайхалтай явдал болж, хүүхнүүдийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөн, илүү их эрч хүчтэй, дайчин, идэвх санаачилгатай болж хувирав. Тэд ерөнхийдөө ажилдаа гойд сонирхолтой болжээ. Үүнийг нь дагаад ажлынх нь бүтээмж нэмэгдэн, авах цалин нь бараг нэг дахин өссөн байна.

Харин дан эрчүүдтэй газраас, хүүхнүүдтэй ажилладаг газарт шилжсэн эрчүүдийн ажлын бүтээмж, авах цалин нь нэмэгддэг болов уу?

(http://johnlucas.blog.gogo.mn/read/entry160875 блогоос авав.)

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)