Шинийг сэдэх бодлогын онол : Еврей нараас сурах юм их байна даа

Еврей нараас сурах юм их байна даа

(За бас л энэ удаа еврей нарыг магтсан юм шиг болох нь байна даа би. Гэхдээ тэд хүний сэдээгүйг түрүүлж сэдээд байгаа хойно сайныг нь олж харж сурч авбал бидэнд л өлзийтэй, тийм үү?Т.Батууг)

Еврей нараас сурах юм их байна даа

Америкийн боловсрол сайтай хүмүүс ихэнх мэдлэг, мэдээллийг унших замаар олж авдаг.

Тэд ер нь болж л өгвөл, боломж л гарвал юм уншиж байдаг хүмүүс. Нэгэнт дотор нь торжигнож, тогоонд даржигнаж яваа тул аль болохоор чөлөөт цаг гарвал би бас тэднийг дуурайгаад уншихийг хичээнэ. Зурагт бa радиогоор сонссон зүйл амархан тогтдоггүй, гол шалтгаан нь тухай мэдээлэл хэт хурдан, хүний ой санамж тогтоох чадвар удаантай шууд холбоотой юм. Хүн юм уншихад хурд арай удаан учир ой тойнд уншсан зүйл хоногшиж үлдэнэ. Аливаа мэдлэг, мэдээллийг уншихдаа уламжлалт ном, сэтгүүлээс унших нь илүү тогтоц сайтай юм шиг санагддаг. Учир нь хүн удаан хугацаaгаар номын хуудас ширтэх боломжтой тул хэвлэсэн ном сэтгүүл сонин нь дэлгэцээс илүү нүдэнд тохиромжтой бас тогтоцтой ажээ.

Ном сэтгүүлийг номын санд эсвэл номын дэлгүүрт харах нь анхаарал, тогтоц сайтaй байна. Харин сонинг өглөө оройн цагаар гэртээ тухлаад гарчиглан харах нь их тохиромжтой. Миний хувьд гадуур салхинд алхах зуураа номын дэлгүүрт ороод сэтгүүл гарчиглах их сайхан байдаг юм.

Саяхан нэгэн өдөр би Бордерз номын дэлгүүрт ороод Нью Йоркер сэтгүүлийн 10 сарын 4-ний дугаарыг гарчиглаж байтал “Дараачийн дүр” (The next Reincarnation) гэсэн гарчигтай Далай ламын тухай том хэмжээний нийтлэл гарсан байна. Тэр нийтлэлийг эхнээс нь 4 хуудас уншаад гарлаа. Тэр уншсан сэдэв дотроос нэгэн зүйл анхаарлыг минь их татаж элдвийг бодогдуулж сэтгэлийн гонхийг минь ганхуулж орхилоо.
70-аад оны дундуур Далай Лам Америкт морилохдоо Үйл олноор аймаглан устгах аллагаас (
Holocaust) амьд гарч чадсан зохиолч Элей Вэйзл хэмээгч еврей хүнтэй уулзаад ингэж хэлжээ. “-Таны бичсэн ном зохиолтой урд өмнө би тааралдаж байсан юм. Таны бичсэнээс би еврeй нар хоёр мянган жилийн өмнө эх нутгаа алдсан гэж мэдсэн. Би эх орноо алдаад дүрвэгсдийн амьдралд хүрэх гэж их замыг тууллаа. Ингэхэд та нар өдий болтол хэрхэн тэсч үлдэж чадсан бэ? Энэ талаараа надад хэлэхгүй юу” гэжээ.

Вэйлз авхай бодолхийлснээ ингэж хариулжээ. “-Бид нар эх нутгаа алдахдаа Ируслимээс алт мөнгө, эд хогшил юу ч авч гарсангүй. Нэгт, бидний еврeй хүн бүр нэг жижиг номыг авч гарсан ба одоо тэрнийхээ хүчинд амьд явна. Хоёрт, бид олон орон дамжиж бадар барин явахдаа хоорондоо эв нэгдэлтэй байж, хаа явсан газраа бие биенээ татаж тэтгэж явлаа. Гуравт, бид бахархах сайхан түүх дурсамжийг бүтээж чадсан. Энэ бүхэн өдий болтол биднийг тэсч үлдэхэд тусалсан болов уу даа” хэмээн ярьжээ.

“-Ухаантай хүний яриа лут юм аа. Бидний монголчууд бахархах сайхан түүхийг бүтээсэн, олон зуунаар тэмцэж ирсний хүчинд өөрийн эх оронтой үлдсэн. Харин тэгтэл бид нар монгол хүн нэг нэгнээ татаж дэмжиж явдаг билэв үү. Зургаан түмэн монголчудын 5 түмэн нь шороон түмэн хятадын дунд үлдээд нэгэн жарныг туулахад хэрхэн амархан уусч байгааг бид огт мэдээгүй юм шиг. мэдэхийг хүсэхгүй байгаа юм шиг таг чимээгүй явах юм. Яасан ч аминчхан улс байдаг юм бэ бид чинь. Еврeй нараас сурах юм их байна аa” гэсэн бодол орж ирлээ. Энэ бол өчүүхэн надад юм уншихын амт шимтийг мэдрүүлсэн нэгэн нийтлэлээс орж ирсэн нэгэн бэсрэг санаа юм шүү. Би болж л өгвөл юм унших дуртай. Мэдлэг бол цаг хугацааны уртад дуслын төдийгөөр нэмэгдэн аривждаг жамтай эд юм. Залуус минь ээ чөлөөт цагаа унших, боловсроход зориулж, өөрийн ухааны ертөнцөө улам тэлээрэй гэх хүсэх байна.

Ш.Баатар /СанФранциско/

Эх сурвалж: “Монцамэ”

(http://bolod.mn/modules.php?name=News&nID=44417 сайтаас авав.)

 

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

сайхан нийтлэл байна. Баярлалаа.

TigerFish

тийм байна

Усан үзмийн мод

Учир нь тэд амьд Бурхан Есүст итгэдэг.
Бурхан нь амьд байгаад учир байгаа юм. Нэгэн жижиг ном гэдэг нь амьд Бурханы үг библи юм.Та ч мөн библийг нэг сонирхоод уншаарай. Танаас ч гэсэн хүмүүс сурах болно..

SinГ©ad O'Connor

ёоооё бас юун библи вэ наад есүсийн чинь сурталчилгаа багадаагүй бйана, блогт бас ёооё

Монгол эмэгтэй (зочин)

Ок, таалагдлаа. Гоё бичсэн байна, сайхан ном уншаад, сайхан бодрол төрөх ч гоё шүү. Харин асуудал дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө амьдралаа зориулж, бодитой юм хийнэ гэдэг асуудалтай. Ямар ч байсан танд амжилт хүсье.

Зочин

goe bichjee, ug unen bauha naad jijiog nom chin end ail buhend baitugau hun neg burt baidag yuma

Зочин

Хоёрт, бид олон орон дамжиж бадар барин явахдаа хоорондоо эв нэгдэлтэй байж, хаа явсан газраа бие биенээ татаж тэтгэж явлаа. Увсынханы үзэл тэгвэл буруу биш юм бишүү?

Batuug

Үндэсний үзэлтэй байна гээд үндэстнийхээ эсрэг тэмц гэж уриалж болохгүй ээ. Увсынхандаа сайн гээд бусдыг нь дарж бас боломгүй ээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)