Шинийг сэдэх бодлогын онол : Үл үзэгдэгч хүн агаарт нисдэг машин боломжтой юу?-2

Үргэлжлэл

(Энэ номыг сонирхвол http://www.4shared.com/account/document/_DFwRahf/Kaku_M__Fizika_nevozmozhnogo.html орос эхийг нь тавьсан байгаа, англи эхийг http://www.4shared.com/document/arNu1Lux/KakuM_Physics_of_the_Impossibl.html эндээс аваарай)

... Боломжгүй зүйлийг ангилсан физикч М.Какугийн төсөөллөөр бол мөрөөдлийг 3 хувааж болох юм. Эхний зэрэглэлд байгалийн хуулиудыг зөрчөөгүй боловч өнөөдөртөө боломжгүй технологийг оруулна. Эдгээр нь бидний амьдран буй эрин зуунд биелэх боломжтой юм. Үүнд бодол санааг зайд дамжуулах, алсаас мэдрэх, үл үзэгдэгч болж хувирах, зайнаас эд юмсыг зөөх, эсрэг биет ашиглаж хөдөлгүүр хийх орно. Дараагийн хоёрдугаар зэрэглэлд саяхныг хүртэл бидний физик төсөөлөлд боломжгүй гэгдэж байсан технологуудыг нэрлэнэ. Эдгээрт цаг хугацааны машин, огторгуйг гажуудуулж аялах, хар нүхээр нэвтрэх хамаарна. Хэрвээ боломжтой байгаад эдгээр нь биелэхэд хэдэн мянган жил шаардагдах нь тодорхой. Сүүлийн ангиллыг боломжгүйн III зэрэглэл гэнэ. Энэ зэрэглэлд орсон технологууд нь бидэнд одоо мэдэгдэж байгаа физикийн хуулиудыг илт зөрчинө. Хамгийн хачирхалтай нь ийм технологийн тоо маш цөөн байгаа явдал юм. Мэдээж эдгээр нь боломжтой болохын хэрээр физикийн тухай бидний мэдлэг тэлнэ. Сүүлийн энэ зэрэглэл яагаад хэрэгтэй вэ гэвэл эрдэмтэд зөгнөлт санаануудыг судлахдаа маш олныг нь зүгээр л боломжгүй хэмээн анхаарахгүй орхидог юм. Гэтэл чухамдаа эдгээр санаанууд нь зөвхөн бидний өнөөгийн соёл иргэншлийн үед л боломжгүй байна. Хэрвээ орчлон ертөнцөд биднээс сая жилээр түрүүлсэн иргэншил байж гэмээн ямархуу технологийн боломжтой байх нь бараг хэлүүлэлтгүй ойлгомжтой биз ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)