Шинийг сэдэх бодлогын онол : Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ.

Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ.

Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ.

Эхнэр гэдэг нь адайр цамаан зантай, тусгай нөхцөл шаарддаг амьтан. Хэрэв та нөхцлийг бүрдүүлээгүй бол тэжээх хэрэггүй. Арчилгаа маллагааны зардал нь таны орлогоос даваад эхэлбэл түүнийг даруйхан хэмнэлттэй эхнэрээр солих хэрэгтэй. Түүнийг ганцаараа хүмүүжүүлэх гэж бүү оролд. Зан ааш нь эвдэрч, зугатаж, хэрэгцээгүй болж мэднэ шүү. Бурхан түүнийг анх бүтээхдээ дуугай байлгах аргыг нь мартчихсан юм. Санаж яваарай. Эхнэрийг нарийн нямбай сонгох хэрэгтэй. Учир нь нэгэнт авсан бол буцааж болдоггүй бараа. Нөхөн төлбөр авна гэж ч саналтгүй. Тиймээс аль болох залуу, эрүүлийг нь ав. Удтал ашиглаж болно. Эхнэрийн хоол тэжээл аминдам, эрдэс бодисоор баялаг байх ёстой. Ялангуяа аминдэм А,В,С гэх мэт болон бусад үл мэдэх олон тооны зүйл байвал сайн. Нөөшилсөн болон хуурай хүнсэнд дургүй тул заавал хоол хийх болдог. Эсвэл гадуур хооллох шаардлагатай. Эхнэрийг сургаж гаршуулахад хэцүү. Олон жил өдөр бүр шургуу хөдөлмөрлөж байж сая үр дүн гарвал их юм. Сайн гаршсан эхнэр ч гэсэн заримдаа тушаал биелүүлэхгүй, зарим нь бүр тань руу хашгичаж мэднэ. Эхнэрийг байлгах байрын халуун 20 хэм байвал зохино. Түүнийг эрүүл агаарт байнга зугаалуулж байх нь бие хаа, оюун санааны хөгжилд нь сайн. Эхнэрийг гэрийн тэжээвэр амьтдын нэгэн адил таны хэлснийг үг дуугүй биелүүлэг болзолт рефлекстэй болгохын тулд дэлгүүрээс юм авч өгнө гэж хааяа амлаж бай. Эхнэр хааяа гэрээс дураараа гарч явж мэдэх ч удалгүй заавал эргэж ирдэг. Гэрт өөр эмэгчин авчирвал эхнэр нэг нүдээрээ үзэхгүй. Дайрч довтлон хазаж химлэж мэднэ. Та илүү ноцтойгоор гэмтэж магадгүй. Эхнэрийг усан сан, хашаанд байлгахад дургүй. Тиймээс хуурай, цэвэрхэн байранд байлгавал зохилтой. Эхнэр ихэнх цагаа биеэ угааж, батгаа шахаж өнгөрөөнө. Тэр үед нь саад болох хэрэггүй. Дараа нь сайхан харагддаг. Эхнэр байх байранд тогтмол агаар оруулж бай. Эхнэр нь оюун ухаант амьтан мөн эсэхийг ШУ өнөө хүртэл тогтоогоогүй байгаа. Залуу байх тусмаа хөдөлгөөн ихтэй. Байнга л нэг өрөөнөөс нөгөө рүү холхиж байдаг. Хөгшрөх тусмаа өрөөнөөсөө гарахаа больдог. Эхнэрийг сонгохдоо удам угшил, гадаад төрх төдийгүй, зан авирыг нь судлууштай. Эхнэрийг дагуулж явахдаа гараасаа алдаж болохгүй. Зугтаж болзошгүй. Гэхдээ хүзүүвч оосор шаардлагагүй. Дураар нь байлгавал хэд ч болж үржиж мэдэхийг анхаар. Эхнэрийг сургаж хүмүүнжүүлэн гэрийн эхнэр болгох нь зэрлэг адууг гаршуулж унахтай яг адил. Эхнэр нөхрөө сүргийн ахлагч гэж боддог тул үг дагадаг. Хэрэв эхнэр өөрийгөө сүргийн манлай гээд бодоод эхэлбэл түүнийг цаашид тэжээхэд бэрхтэй. Эхнэрийн гэнэн хонгор нас дууссан бол солих эсэхээ бодоорой. Дураар нь тавибал эхнэрүүд амархан зэрлэгшдэг. Гудмаар дүүрэн зэрлэг / нөхөргүй / болон зэрлэгшсэн / салсан/ эхнэр зөндөө явж байгаа. Тэднийг харцаар нь таньж болно. Эхнэр маш их дутагдалтай тул удаан ашиглах баталгаа байхгүй. Хөгшрөх тусам таны хэлснийг тоохгүй, чихгүй толгойлох нь олширно. Сайтар сургасан эхнэр нь таныг гэртээ ирэх болгонд хоёр хөл дээрээ зогсож, таны уруул болон бусад газарт тань үнсч, бөгсөө хаялан баярлан угтана. Эхнэрийг зөв ашиглабал засвар үйлчилгээгүйгээр удаан хэрэглэж болох ба солих шаардлага гарахгүй.

http://www.voodoo.mn

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой тохиолдол болно. Харин муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу. гэж Сократ ах надаас өмнө хэлсэнлд.

despi (зочин)

сайн эхнэр авах юм хуна

SinГ©ad O'Connor

дэсби болдууштай гэрлэ

Аниргүй (зочин)

хүүхнүүдэээ охидуудааа намайг ав хүссэн үнээрээ ав өөөөөөөөө өөөө

Үсрэгч

Аруун жилийн дараа л эхнэр авна дааа

Энд дар (зочин)

үсрэгчид зөвлөх нь. одоо аваад хэд хэд солиод үзчихээ.аруун жилийн дараа атгаалжин хар авгайтай таарчвал гай ш дээ

Тав дугаар сар

Нөхрийг л тэжээвэр амьтан гэж сонссоноос эхнэрийг тэжээдэг гэж сонсоогүй юм байна.

болор

Хөөх эхнэр тэжээвэр амьтан айн...

1988

дачхуу

zochin (зочин)

hehe unen l yum bna gehdee hoishidiinhiig ny sain medehgyi ee

fuk (зочин)

Удам, угсаа сайтай, сайн ЭХНЭР авна... =))

360° (зочин)

Ёоо яаж тэжээнээ? туслаарай

360° (зочин)

gej

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)