Шинийг сэдэх бодлогын онол : Гэрийн тэжээвэр нөхөр

Гэрийн тэжээвэр нөхөр

Гэрийн тэжээвэр нөхөр

Эрт дээр үеээс нөхрийг сонгохдоо гадаад үзэмж, төрх байдлаас гадна удам судар, өссөн орчин, хэр зэрэг сургуультай эсэхийг судалж байж сонгодог байжээ.

Нөхрийг тогтмол цагт амин дэмээр баялаг хоолоор байнга хооллож байхгүй бол өлссөн үедээ санаанд оромгүй авир гаргах боломжтой. Зөвхөн дуртай хоолоо идсэн үедээ тайван, эелдэг зантай байдаг.

Тэдэнд зөөлөн дулаан хэвтэр засч өгөх нь зөв бөгөөд үргэлж шалгаж цэвэр цагаан хэрэглэлээр сольж байх хэрэгтэй. Өдөр бүр гадагш гарах ёстой бөгөөд хэрэв гаргахгүй хоривол яаж ч аашилж магадгүй.

Нөхрүүд орой үдшийн цагаар сүргээрээ цугларах дуртай бөгөөд тэр үед нь утсаар болон урьдчилан ямар нэгэн команд өгвөл биелүүлэхгүй байх магадлал ихтэй. Ихэнхи нь цугларалтын дараа гэртээ эргэж ирдэг бөгөөд муухай үнэртэй шингэн ихээр хэрэглэсэн байх нь элбэг. Тийм тохиолдолд халуун хоол цай өгөөд эелдэгээр унтах команд өгвөл үгэнд орно. Хэрэв дууны хүч өндөр децибелтэй байвал өөдөөс давж гарсан дуу авиа гаргахыг оролдох бөгөөд унтах командыг эсэргүүцнэ.

Тэдний физиологийн онцлогоос шалтгаалан гар болон хөлөнд илүү хүч хуримтлагдсан байдаг бөгөөд зарим эсэргүүцлийн үед энэ эд эрхтнүүдийг ашиглан таныг хохироох боломжтой. Нөхрийг өглөө сэрэх бүрт цэвэр хувцас бэлэн байлгаж халуун хоол ундаар тогтмол цагт хооллож байвал гадагш гарах бүртээ цагийг үр ашигтай зарцуулж үдэш ирэхдээ таны хэрэгцээ шаардлагыг хангахуйц эд хөрөнгө, мөнгө төгрөг олж ирэх боломжтой.

Хэрэв ямар нэг байдлаар халамж дутаавал олсон эд хөрөнгө мөнгө төгрөгөө өөр эмэгчинд аваачиж өгдөг муу зуршил тогтох аюултай. Ихэнхи тохиолдолд элдэв хэлсэн үгээ үнэн сэтгэлээсээ хэлдэггүй. Тиймээс зарим үед тэсвэрлэж чадвал үр дүн нь илүү нааштай байдаг.

Хэрэв та өөрөө эелдэг дуугаар харьцаж, байнгын халамжинд байлгаж чадвал ямар ч нөхөр элдэв муу авир гаргалгүй удаан хугацаагаар таны команд бүрийг биелүүлэх чадвартай. Тэр ч байтугай зарим дуртай зуршилаасаа ч татгалзаж чаддаг бөгөөд таныг сайхан ааштай байлгаж байж өөрөө халамжинд байна гэдэгээ ойлгож чаддаг. Тиймээс маш ихээр хичээх нь элбэг агаад зарим үед нөхрүүдийн цугларалтаас ч татгалзаж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байдаг байна. Нөхөр бол гаднаас нь хараад тодорхойлж боломгүй уян сэтгэлтэй байдаг нь үр удмаа харах, хамт байх мөчид илүү тодоор илэрдэг. Тэд үр хүүхдийг өөрийн удам угсаа гэдэгийг ойлгох чадвартай учир ямар нэгэн гадны халдлагаас сэргийлэх араатны зөнтэй байдаг аж. Мөн хөдөлмөрийн чадвараа бүрэн дүүрэн ашиглаж таны болон таны үр хүүхдийн аюулгүй, эрүүл, тайван орчинг бүрдүүлж өгөх чадвартай байдаг нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

http://hotbadhot.blog.gogo.mn/read/entry153372

http://www.voodoo.mn

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Fanizuno

дэмий юм дэмий байхөө хэхэхэхэ ингээл уураа гаргаад байхад болчдын

болор

Амьдрал ийм байдаггүй байхаа. Энэ чинь боолчлол руу дөхчлөө.

Зочин

sonin yum baih gej bodood unshchihsan chin shal demii yum bain .... hairan tsag

teneg (зочин)

ene chine Yag iim ehneruudiin tuhai garsan article bsiishde Tegsen nuhur bolgood yag esreger ni bicheed tawichihaj. Bas l setgej chadsan bna kkk.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)