Шинийг сэдэх бодлогын онол : СБО БҮТЭЭГЧ БУЮУ ХАНАН ХЭРЭМ ЦӨМЛӨГЧ

СБО БҮТЭЭГЧ БУЮУ ХАНАН ХЭРЭМ ЦӨМЛӨГЧ

СБО БҮТЭЭГЧ БУЮУ ХАНАН ХЭРЭМ ЦӨМЛӨГЧ

Хөдөлмөр” сонины 1992-08-23, №25 дугаарт хэвлэгдсэн, интернэт архивт скайнердаж хадгалсан хувиас засварлав.

http://www.pressinst.org.mn/cgi-bin/library.14

http://www.pressinst.org.mn/cgi-bin/library.16

СБО БҮТЭЭГЧ БУЮУ ХАНАН ХЭРЭМ ЦӨМЛӨГЧ

Уншигч Танаа танилцуулж буй энэ хүн гайхалтай шинэ онол бүтээснээрээ төдийгүй, тийм онол бүтээхдээ түүнийхээ төлөө энийг ч өг, тэрийг ч хайрла гэж гуйж байсан удаагүй, харин ч аваач, майгаач гэж өөрөө гуйж байдгаараа хосгүй нэгэн. Түүнийг Генрих Альтшуллер гэх агаад тэрээр СБО (Сэдэн бүтээхийн онол)- ыг бүтээсэн буянт үйлстэн бөлгөө. (Орчуулагч)

СТАЛИНД ЗАХИДАЛ ИЛГЭЭСЭН НЬ

1948 оны арвнхоёрдугаар сард Каспийн тэнгисийн цэргийн бага дэслэгч Генрих Альтшуллер гэгч “Нөхөр Сталины мутарт нь” гэсэн хачин захидал илгээжээ.

Захидал бичиг шинэ санааны салбарынхны ажил эмх замбараагүй, ажиллагсад харанхуй бүдүүлгийг ард түмний жолоодогч (анхаарах хэрэгтэйг сургамжлах дөхөөд, эцэст нь ямар ч инженерийг сэдэж бүтээх ухаанд сургаж, улмаар техник сэтгэлгээний ертөнцөд эргэлт гаргаж болох үнэлж баршгүй ач тустай онол бий гэх аястай дэвэргэн номлол цухалзуулжээ.

Москвагаас хоёр жилийн дараа хариу нь ирж, мөрдөн шүүх ажил эхлэх нь тэр. Энэхэн зуурт нь сайхь дэслэгчтэй танилцацгаая.

СБО БҮТЭЭГЧ БУЮУ ХАНАН ХЭРЭМ ЦӨМЛӨГЧ

Генрих Альтшуллер есдүгээр ангийн сурагч байхдаа усан доогуур хөвөгч төхөөрөг санаачлан бүтээсэн зохиогчийн гэрчилгээ анх удаа авчээ. Аравдугаар ангидаа пуужинт, (кальц нүүрстөрөгчийн нэгдлээс үүсвэртэй) хөдөлгүүрт жижиг онгоц бүтээв. 1946 онд далайн цэргийн дээд газарт усанд живсэн хөлгөөс хүчилтөрөгчийн тэжээлгүйгээр усан дороос бүтэн 15 минут сэлэн амь гарч болох арга сэдэн бүтээх тухай «насанд хүрэгчийн» анхныхаа өргөдлийг өгөхөд шинэ бүтээл нь батлагдуут нууцлагдлаа. Сэдэн бүтээгчийг харин Каспийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцны зохион бүтээх тасагт ажиллуулах болов.

Тасгийнх нь дарга сүрхий зөнч сэтгэлгээтэй нэгэн байж. «Та дайсан үүрлэсэн хотод гартаа зэвсэггүй, халаасандаа бараг мөнгө ч үгүй атлаа хорлон сүйтгэх даалгавартай орчихлоо гэж бод...» Байлдааны ийм ноцтой даалгавар— бодлого түүнд өгчээ. Альтшуллер тэгэхэд нь цоо шинэ төрлийн зэвсэг сэдэн бүтээчихэв. Тэр нь эмийн сан дахь жирийн эм тунгуудыг хольж урвалжуулсан химийн ер бусын тэсвэрлэшгүй үнэрт цоо шинэ нэгдэл байлаа. Энэ бүтээлээрээ зохиогч ихэд үнэлэгдэж, Москвад, эрхэмсэг Берияд уригдан очжээ. (Дөрвөн жилийн дараа өөрийнхөө «өмхий үнэрт» зэвсгээр Улаан талбай дахь баярын жагсаалыг тасалдуулах санаархал хийсэн гэж Бериягийн олон гяндангийн нэгэнд хоригдоно чинээ тэгэхэд яахин санах билээ)

Ийнхүү залуу сэдэн бүтээгч мандаж явлаа. Тэгэвч юуны учир Сталинд захидал бичиж, тушаал дэвших дардан замаа алдах нь тэр вэ?

«Хамаг учир нь зөвхөн өөрөө л сэдэж бүтээгч байх биш, сэдэж бүтээх дуртай хэн бүхэнд туслах ёстой байлаа. Манай тасагт өдий төдий хүн ирж «Ийм бодлого— зорилт байх юм. Яагаад ч шийдэгдэх арга алга. Яах вэ?» гэж асууна. Би шинжлэх ухаан, техникийн бүх л номын санг ухаж төнхөж үзсэн. Сэдэж бүтээхүйн холбоотой жирийн ганц ч сурах бичиг олоогүй. Эрдэмтэд гэтэл сэдэж бүтээнэ гэдэг нь тохиолдлын бөгөөд хүний оюун санаа цусны найрлагаас хамаарна» гэхчлэн нотолно. Тэр нь миний бодолтой тохирохгүй. Тэгээд ч би ийм арга зүй байхгүйгээс хойш түүнийг бүтээх хэрэгтэй! гэж шийдсэн хэрэг» хэмээн Альтшуллер ярьдаг.

Тэрээр өөрийн сургуулийн анд нөхөр, бүтээл нь баттай бүтнэ гэдгийг урьдаас програмчилж төлөвлөдөг сэдэн бутээгч Рафаэль Шапирод бодол саналаа хэлжээ. Бүр тэр үед Альтшуллер шинэ бүтээл бол техникийн зөрчлийг тодорхой нэг сэдлэгээр арилгах арга гэдгийг таамагласан байлаа. Сэдлэгийн тэр бүх л аргыг сэдэн бүтээгч эзэмшсэн баймааж нь шинийг бүтээж чадах ажээ. Өөрийнхөө нээлтэд ухаанаа зориулсан Шапиро нь хойш тавьж суулгүй Сталинд захидал бич. Би дэмжинэ гэж амласан юм санж.

Альтшуллер, Шапиро хоёр тэднийг Москвад дуудуулна гэж эргэлзээгүй найдсан учир жолоодогчтой уулзахдаа юу ярихаа бэлтгэн, янз бүрийн бодлого—зорилтыг тайлах аргыг эрж, эрх хамгаалалтын сан хөмрөгийг ухан судалж. сэдэж бүтээх уралдаануудад оролцон, цаг наргүй хөдөлмөрлөж байлаа.

Тэгтэл тэднийг гэнэт Тбилисид дуудав. Галт тэрэгнээс буунгуутаа баривчлагдлаа. Хэдхэн хоногийн дараа «хорлон сүйтгэгч», «сэдэн бүтээгчид»—ийн хэргээр байцаагдаж, тэр үед хэвшил болсон 25 жилийн ял дор бүрдээ авч хэрэг явдал төгссөн түүхтэй.

Энэ явдал 1950 онд болжээ. Москвагийн Лефортовын гянданд байхдаа Альтшуллер мөрдөн байцаалтын ганц ч хуудсанд гарын үсэг зураагүй учир түүнийг «хөвүүр» хэмээн алдаршсан байцаалтын харгис аргаар шөнө турш байцаагаад, өдөр зүүрмэглэх сэхээ өгөхгүй тарчилгаах болжээ. Альтшуллер энэ тамлалыг удаан тэсвэрлэхгүйгээ ухварлахдаа яаж унтахгүйгээр унтах вэ? гэдэг аргыг сэдэх зорилт өөртөө тавив. Шийдвэрлэгдэмгүй зорилт мэт байлаа. Энэ нь зовхио огтхон ч хамхихгүй суугаагаараа нойроо хангаяа гэсэн үг байв. Тэгэхээр нүд аниастай, хирнээ...хараастай байна гэсэн үт. Ингэж сэдээд ирүүт хамаг бүхэн дорхноо шийдэгдлээ.

«Норд» тамхины хайрцагнаас хоёр хэсгийг урж авч, шатсан шүдэнзний хөөгөөр нүдний хүүхэн хараа зурав. Түүнийг хамт хоригдогч нь шүлсдэж аньсан нүдэн дээр нь наалаа. Ингээд л «хараастай» нүдээр «чулуу хөөлгөн» амар амгалан нойр авах болов. Олон өдөр дараалан тэрээр нойроо авч, шөнө бүр өөрийгөө тамлагчдыг сэргэг сэргэлэн байдлаараа гайхшийг нь баржэө. Сыктывкарын орчим дахь Го-лын хорих газарт №А1—452 дугаартай хоригдол Генрих Альтшуллерыг арван хоёр цагаар мод унагах хатуу ажилд зүтгүүлжээ. Ер нь «хөл жийх» нь гэдгээ мэдрүүт ажилд зүтгэх нь дээр үү?, эсвэл «татгалзагч»—ийн шийтгэл хүлээж) хатууд суух нь дээр үү? гэдэг зорилт—бодлогыг өөртөө тавилаа. Хатууд суучих нь хожих «аргыг» сэдэв. Залхааж гүйцсэн «татгалзагч»—ийн зүрхийг үхүүлэхээр гэмт хэрэгтний бүлэгт илгээлээ. Энд амь тээж гарах нь түүнд бүр ч хялбарсанжээ.

Альтшуллер уран зөгнөл, адал явдлын үй түмэн роман бараг цээжээр мэддэг учир тэр бүхний нь яриулж, сэтгэл догдлон чагнагч гэмт хэрэгтнүүд түүнийг амин голоос хайрлах болов.

...Үхлийн үүдэнд ирсэн хөгшид настан эрдэмтэд, хуульчид, эдийн засагчид, уран барилгачид, соёлт олон сэхээтнийг цаазалж хашсан хоногоо хүлээгсэд»- ийн хорих газарт ч түүнийг щилжүүллээ...

Воркутад нүүрсний уурхайд ажиллахдаа онолоо боловсруулах зав зайг гарган хоногт наймаас арван цаг хөдөлмөрлөх ялдамдаа нэг бус удаа аваарийн нөхцөл байдлыг зайлуулах арга сэджээ. Залуу сэдэн бүтээгчийг амьдралдаа анх удаа уурхайд ирсний нь хэн ч эс үнэмшин ажиллаж байгаагүй дүр үзүүлж байна гэцгээдэг байж. Ерөнхий инженер нь СБО гэгчийн аргын тухай сонсох ч дургүй байлаа.

...Нэгэн шөнө яаруу тэвдүү ажлынхаа дундуур Сталин цааш харсан тухай мэдээ сонслоо. Бүтэн хагас жилийн дараа түүнийг сулласныг мэдэгдэв. Баку хотод гэртээ ирээд хүүгийнхээ барааг харахын хүслэн болсон эх нь цэхрөхдөө амиа хорлосныг мэджээ.

ЗАХИДЛААР ХАРИЛЦАХ ЭРХ ЭДЭЛСЭН АРВАН ЖИЛ

1956 онд Ч.»ои^о^ ич,^ологии» «Сэтгэл зүйн асуудлууд» сэтгүүлд Г. Альтшуллер, Р. Шапира нарын бичсэн «Сэдэн бүтээх урлалын сэтгэл зүйн тухай» өгүүлэл нийтлэгдлээ. Урлан бүтээх үйлдлийг судлаач эрдэмтдэд эл өгүүлэл бөмбөг дэлбэрэх адил сэтгэгдэл төрүүлжээ. Эдүгээг хүртэл зөвлөлтийн ч, хилийн чандын ч сэтгэл зүйчид сэдэн бүтээхүй нь санамсаргүй төрөх уран ухаан хэмээн үзэж байсан бөлгөө.

Генрих Альтшуллер гэтэл хүний уураг тархинд юу болж буй талаас нь бус, харин бүх л хүн төрөлхтөний ажил үйлийн үр дүн дээр анхаарлаа төвлөрүүлэх учиртай хэмээн тэс өөр арга замыг санал болгожээ. Дэлхийн бүхий л нээлтийн сан хөмрөгийг сурвалж болгон авч, үйлдвэрлэх хүчний хөгжлийг судлах учиртай. Ингэсэн цагт сэдэн бүтээхүйн суурь сурвалж нь санамсаргүй аз тохиохын төлөө хоосон эрэл бус, шийдвэрлэхээр сэдсэн зорилтыг эд эсчлэн судалж, түүнийг шийдэхэд саад тотгор бологч зөрчлийг илрүүлэх явдал хэмээн дүгнэжээ.                   

Альтшуллер хоёр зуун мянга орчим нээлт судлаад, нэг загварын аргаар харьцангуй хялбархан шийдэж болох техникийн бүтэн хагас мянга орчим зөрчил байна гэсзн дүгнэлтэд хүрчээ. «Эрт дээр цагт хоёр зэрэгт тэгшитгэлийг уран ухаанаар бодож байж л дээ. Хожим нь томъёо гарчээ, СБО ч үүнтэй адил юм. «Уран ухаан», төрөхийг арав, зуун жил хүлээж болно. Аргы нь мэдсэн цагт бол ямар ч зорилт бодлогыг 15 хоромд тайлна» гэж тэрээр бичжээ.

Г. Альтов гэгч хүн амиа тэжээж яваа уран зөгнөлийн олон романаа мөнөөх СБО—ын ачаар бүтээж явааг энэхүү онолтой арцалдагчид мэдэж гэмээнэ юу гэхсэн бол?                                 

Г. Альтов сэдэн бүтээхүйн санааг хөгжүүлэх утга агуулга бүхий уран зөгнөл туурвина. Г. Альтшуллер харин «Хэрхэн сэдэн бүтээж сурах тухай» туурвина.

Тэрээр 1961 онд хэвлэгдсэн анхныхаа нимгэн номыг ч ингэж нэрлэсэн юм. Энэ номондоо «сэдэн бүтээгч бол төрөлхийн билгэтэн» нээлтийг нөр шаргуу сорилт, өдий төдий алдааны үрээр бүтээнэ» гэхчлэн улиг болсон төсөөллийг тохуурхжээ. Уртаашаа 20 копейкоор энэ номыг авсан 50 мянган хүн «ахиухан бод» гэх жишээтэй хуурай сургамж хүртээгүй, сэдэж бүтээхүйн бодитой хорин аргыг сурсан юм.

Түүний онол Бүх Холбоотын шинийг санаачлагчдын нийгэмлэг (БХШСН)- ийн түшмэдүүдийн хоолойд ямаршуухан яс гацаасныг тэр сайн төсөолж байлаа. БХШСН жинхэнэ сэдэж бүтээгчдийн замд тойрч гаршгүй хана болон хэрэмлэж байв. Альтшуллер чухамдаа энэ ханыг цөмлөхийг зорьсон хэрэг. Анхныхаа номыг гаргахаас өмнө энэхүү зорилгоо' биелүүлэхээр тэрээр тэсвэр тэвчээрээрээ гайхал төрүүлсэн захидлын харилцаагаа эхэлжээ.

1962 оны дөрөвдүгээр сарын 19. «Хүндэт нөхөр Иванов! Шинэ бүтээл сэдэх арга зүйн талаар хэлэлцэх зөвлөлгөөний тодорхой хугацааг тогтоож өгөхийг Танаас дахин хүсч захидал бичихээр шийдлээ. БХШСН- ийн даргад өөр бусад ажил ихийг ойлгож байна. Гэлээ ч зөвлөлгөөн хийлгэх тухай асуудлыг Танд 1959 оноос тавьж байгаа билээ»

1962 оны тавдугаар сарын 15. «Хүндэт нөхөр, Иванов! Зөвлөлгөөн энэ сард болох уу? Энэ онд болох уу? Ерөөс энэ зуун дуусахаас нааш болох болов уу?... Энэ асуултанд хариулт өгөхийг хүсье»

«Энэ зуун дуустал....» Генрих Альтшуллер арай л давуулчихжээ. Тэр зөвлөлгөөнийг ердөө зургаахан жил л хүлээх учиртай байж л дээ.

1959 оноос 1968 онд тэрээр БХШСН- д бараг зуу гаруй захидал бичихдээ гурав дөрөвхөн удаа хариу авсны сүүлчийнхэнд нь «шинэ бүтээл сэдэх арга зүйн семинарыг Зинтари хотод арван-хоёрдугаар сард багтаан хийлгэнэ» гэж мэдэгджээ.

СБО- ын түүхэнд энэхүү анхны семинар чухал үүрэг гүйцэтгэв. Тэр семинар дээр өөрсдийгөө аль эртнээс Альтшуллерийн шавь гэж нэрлэдэг хүмүүстэй анх удаа нүүр учирцгаав. Петрозаводын Александр Селюцкий, Ленинградын Волюслав Митрофанов, Рига хотын Исаак Бухман... Тэр үеийн залуухан инженерүүд өөр бусад олон танил нь хэдэн жилийн дараа өөр өөрсдийн хотод, СБО- ын сургууль нээсэн юм. Энэ "цагаас үйл явдал өргөн дэлгэрч, Альтшуллерийн онолыг хамгаалагчдын захидал БХШСН- ийн хүнд сурталтнуудыг зуу зуугаар дарах боллоо.

Тэд захидалдаа Альтшллерийн онолоор зэвсэглэх хүсэлтэй хүмүүст онол бүтээгчээр хичээл заалгаж байх дээд сургууль нээхийг удаа дараалан шаардсаар 1974 оны нэгдүгээр сарын 30 нд Азербайжаны сэдэн бүтээгч инженерийн олон нийтийн сургууль (АСБИОНС) нээлгэн хичээлээ эхэлсэн юм.

1975 оны 5 сарын 6- нд «Правда сонины сурвалжлагч Баку хотын энэ дээд сургуулиар ирээд, «Зөвлөлтийн сэдэн бүтээгчдийн шинэ эрин эхэлсэн» тухай мэдээлсний дараахан нь Генрих Альтшуллер өдрийнхөө тэмдэглэлд: «Яг энэ, өдрүүдэд сэдэн бүтээгчдийн хоёр дахь ээлжийг төгсгүүт намайг АСБИОНС- иас хөөлөө» хэмээн бичжээ.

Шалтгаан нь инээдэмтэйг яана. «Явцуу ханддаг. Оюутнуудад аргачлалыг зохих хэмжээгээр заадаггүй. Тэднийг БХШСН- ийн дамжаанд суулгах хэрэггүй гэж үздэг...» Ердөө л ийм шалтгаанаар хөөжээ. Үнэн хэрэгтээ шинэ санаачилга, эрхэлсэн Түшмэдүүд СБО дөл бадарсан гал шиг түгэн дэлгэрч, сэдэж бүтээгчид тэдний хяналтаас алдагдахаас үнхэлцгээ хагартал айсан хэрэг бөлгөө. Альтшуллерийн сургуульд суралцаж төгссөн олон арван шавь нар нь хот хотоос багшийгаа лекц, семинарт урьж залах болов. Энэ үеийн хамгийн дуулиант үйл явдлын нэг нь Генрих Альтшуллерийн 1973 онд хэвлүүлсэн «Сэдэн бүтээхүйн удиртгал заавар («Алгоритм») хэмээх шинэ ном байв. Тэр номондоо Альтшуллер хамгийн хүнд ямар ч зорилтыг шийдэж болох дөчин аргыг бичиж шавь нартаа бэлэг болгосон юм.

СБО ЯЛАН ДИИЛСЭН НЬ

ЗСБНХОУ-ын гавьяат технологич. Ленинградад СБО- д тулгуурласан техннкийн зохион бүтээх, ардын их сургууль байгуулагч, түүний захирал Владимир Митрафанов Ленинградын хамгийн их нэрд гарсан, хамгийн бүтээмжтэй замтай шинийг бүтээгч Роберт Кальманович Энглин семинарт нь гэнэт ирж суусан тухай надад ярьж билээ. «Уран ухааны» зовлонг эдэлж бүтээсэн дөч шахам бүтээлээрээ алдарщсан хижээл насны тэр хүн СБО-ын ар-гачлалаар бодлого^зорилтуудыг хэрхэн бодож шийдэж буйг дуу шуугүй, бишрэлтэйгээр сонсож суусаар хичээлийн цаг дуусгажээ. Сонсогчид бүгд тараад явахад, ганцаараа ширээий ард нүдээ анин сууж үлдээд: «Бурхан минь гэж! хичнээн ч цаг хугацаа дэмий үрээв дээ!» хэмээн үглэж байсан гэдэг.

Бүх Холбоотын шинийг санаачлагчдын нэгэн зөвлөлгөөн дээр сууж байхдаа Юлия Ваеильевна Карпова индэр дээрээс: «Энэ Альтшуллер гэгч юу юм бэ? Техникийн хөгжлийн хууль нээх та ямар эрхтэй юм бэ? Тийм эрхтэй, академич юм уу?» хэмээн цэцэрхэн хашгичичийг сонсоод, Энглиний тухай дурсан санаж билээ.

Юлия Васильевна Карпова маань, Нээлт, шинэ бүтээлийн хэрэг эрхэлсэн улсын хорооны боловсон хүчин бэлтгэх хэлтсийн эрхлэгч шүү дээ. Тэр бас Шинэ бүтээлийн бүртгэл, эрх хамгаалалтын улсын дээд дамжаа (ШББЭ ХУДД)- ны захирлыг хавсрав гүйцэтгэгч. Улсын хэмжээнд сэдэн бүтээгчдийг бэлтгэх ажлын дайвар үр дүнг хэлэхэд, манай оронд 1989 онд бүртгэгдсэн 20 мянгаад зохиогчийн эрхээс дөнгөж хоёрхон мянга нь гадаад орнуудад тараагдсан бүртгэгджээ. Ай хөөрхий!... Яагаад тэр вэ? Жинхэнэ шинэ, шинэ, сонирхолтой бүхэн шинэ бүтээл шинжээчийг эгдүүцүүлдгийнх тэр шүү дээ. Хэрэв СБО- ын зам шулуудаж, дэмжигдвээс шинжээний чанарын тухай асуудал босч ирнэ гэдгийг тэр сайтар ойлголгүй яах вэ. Алътщуллерийв онол хамгийн дээд түвшингийн бүтээлүүдийг үнэлэх бэлэн механизмтай хойно тэд сүнсээ зайлтал айхаас ч аргагүй шүү дээ.

ХӨӨРХӨС

1979 онд Генрих Альтшуллер өөрийнхөө хамгийн чухал «Урлан бүтээхүй нь ончит шинжлэх ухаан мөн» бүтээлээ хэвлүүлэв.

Энэ ном зевлөлтийн кибернетикчдийн дунд бөан маргаан дэгдээлээ. Тэдний дийлэнх нь: зохиогч амьдралаас хол хөндий байна гэсэн саналд нэгдэж байлаа. Гэтэл «Кибернетик»-ийн салбарт хамгийн хэтийн ирээдүйтэй судалгаа шинжилгээг нэгтгэсэн зургаан боть сүрлэг бүтээл хэвлэн гаргасан английн «Гордок энд Грич» хэвлэлийн газар «Урлан бүтээхүй нь, ончит шинжлэх ухаан» номыг 5 боть болгон хэвлэх болсон мэдээг жинтэй эрдэмтэд сонсоод муужрах шахсаныг төсөелөхөд төвөгтэй бус уу.

Түүний дараахан английн «Технологи» сэтгүүлд: профессор Альтшуллерийн аргаар Британий нисэх онгоцны үйлдвэрүүдэд хөдөлгүүрийн согогийг хялбархан тодорхойлох боллоо..» хэмээн мэдээлэв. Ноёнтон Альтшуллерт америкийн «Кодак» пүүсээс зөвлөгчөөр ажиллахыг хүсч, Мельбурнд ирж лекц уншихыг урьж залах болов.. 1985 оноос түүний «Мэргэжил бол шинийг эрэх» Санаа ологтун», «Урлан бүтээхүйн зоримог томьёо» зэрэг олон ном нь жил дараалан хэвлэгдэх болов.

Өнөөдөр манай орны 300 хотод Альтшуллерийн шавь нар «илбэ шидээ» үзүүлж байна.

«Огонёк» 1991 № 3 сэтгүүлд Леониа Лернерийн бичсэн “ПРОШЕДШИЙ СКВОЗЬ СТЕНУ” өгүүллийг Чов. Лхагва орчуулав.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
А зочин (зочин)

Их үнэ цэнэтэй зүйлийн орчуулгыг тавьсан байна. Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)