Шинийг сэдэх бодлогын онол : Шинийг сэдэх нууц товчоо. Хавсралтууд

Шинийг сэдэх нууц товчоо. Хавсралтууд

Энэ номыг худалдаж авахыг хүсвэл book.gogo.mn дарна уу.

Т.Батууг

ШинэСэБО

Шинийг сэдэх нууц товчоо

©2005 by T.Batuug

1-р хавсралт

Бодлогуудын хяналтын хариу

Бодлого 3. Өвөө маань гүзээтэй тосыг хадаасаар хатгаж үзэхийг зөвлөсөн юм. Хөлдүү аарц мэдээж хатуу, зөөхий бол зөөлөн байна. Ер нь хуруугаараа чанга дарж үзэхэд ч ялгагдана.

Бодлого 4. Хүрээний авгай нар хөлдүү сүүг тавтын зэс зоосоор зуржшалгадаг байжээ. Чанар сайтай сүү тослог ихтэй учир зоосон дээр норохгүй бөнжигнөнө, чанаргүй тослог багатай сүү норж гөлийнө.

Бодлого 5. Хамгийн энгийн арга бол УАЗ-469 машиныхаа дугуйг өөрчилж, цасанд шигдэхээргүй тулах талбай ихтэй болгох юм. Том тэрэгний гадуур хаймаргүй олгойг шууд обуданд углах, эсвэл цасны мотоциклийн резинэн гинжийг тоноглож хийх гэх мэт арга байж болно.

Бодлого 6. Салхины хурдаас хамаарч өнцгөө өөрчилдөг далбаатай салхин үүсгүүр байдаг юм байна.

Бодлого 7. Тэд зүтгүүрээ модон чарган дээр тавиад Сэлэнгэ, Орхон, Туул голуудыг өгсөж мөсөн дээгүүр чирсээр Улаанбаатарт авчирчээ.

Бодлого 8. Туршлагатай жолооч нар дараах аргыг ашигладаг. Үүнд: гадуур хаймар дотор бага зэрэг бензин хийсний дараа болгоомжтойгоор чүдэнз зурж буудуулсны дараа насосоор хийлдэг. Мөн урьд нь хийтэй байсан дугуйны хийг нь нэмж чанга хийлээд, энэ дугуйгаа хий авахгүй байгаа дугуйтай шлангаар шууд холбож хийлэх арга байдаг.

Бодлого 9. Сүрэл, өвс зэрэгтэй холисон шар шавраар шууд байшин барьдаг “жан цохих” гэдэг арга байдаг юм байна. (Хөдөөгийн бизнес мэдээ сэтгүүлээс)

Бодлого 10. Дулааны эрчимээс цахилгаан гаргах ийм төхөөрөмж орос зэрэг улсад байдаг юм байна. Керосин дэнгийн гадуур угладаг зориулалттай ийм “зай” нь радио гэх мэтийг ажиллуулж чадна.

Бодлого 11. Зуухны гадаргуу нэвт гэрэлтдэг байхад л хангалттай, өөрөөр хэлбэл галд тэсвэртэй шилээр зуухаа хийнэ.

Бодлого 12. Машин тоормозлоход чиргүүл эрчээрээ түрдэг. Энэ хүчийг нь ашиглах хэрэгтэй. Зарим чиргүүлийн гаранд нь угсарсан, ийм зарчмаар ажилладаг тоормоз байдаг.

Бодлого 13. Усны урсгалын хүчийг ашиглаж, голыг гаталгадаг бярвааз байдаг. Бярваазны хошууг урсгалын эсрэг хандуулахад голын ус бярваазны хошуун дээр цохиход, бярвааз голын хөндлөн чиглэлд татлагын дагуу өөрөө шилждэг.

Бодлого 14. Бензин авах гэж байгаа машины дугуйнаас эргэлт авч ажиллуулна. Төхөөрөмжийн хийц нь машины хурдыг хэмждэг суурин төхөөрөмж шиг хэвтээ байрлалтай хоёр бул байж болох юм. Энэ булан дээр машинаа зогсоож, булаа насостойгоо холбоно. Машин араагаа залгахад насос ажиллаж, бензин шахна.

Бодлого 15. Тариа буулгах тавцанг өмнөх бодлогын хариутай адил бултай төхөөрөмжөөр тоноглоно.

Бодлого 16. Хяналтын хариулт одоохондоо байхгүй.

Бодлого 17. Насосоо өөрийг нь хөвдөг болгож, завин дээр тоноглоно.

Бодлого 18. Насос нь устай харьцахгүйгээр усаа сордог тийм насосыг сонгоно. Вакуум насос ч байж болох юм.

Бодлого 19. Компьютерт “эргэлддэг” механик диск хэрэглэхээ больж, флаш ашиглаж байгаа, ийм флаштай машины хөгжим удахгүй үйлдвэрлэгдэх байх.

Бодлого 20. Мөнгөн аягаа анх хийхдээ цутгамал ёроолыг нь хөнгөн, гадна орчинд тэсвэртэй материалаар урьдчилан дүүргэнэ. Ийм материал нь сүүлийн үед барилгад хэрэглэдэг шахдаг хөөс байж болно.

Бодлого 21. Гупер (бампер)-ийн дотор талыг шахдаг хөөсөөр урьдчилан дүүргэнэ. Эсвэл энэ зайг ашиглан багажны сав хийнэ.

2-р хавсралт

Зарим физик үйлчлэл болон үзэгдлийг шинийг сэдэх бодлогод хэрэглэх хүснэгт

(Альтшуллер Г.С. Творчество как точная

наука номноос авч ашиглалаа.)

Шаардагдаж буй үйлчлэл, шинж

Физикийн үзэгдэл, үйлчлэл, хүчин зүйл, арга

1. Дулааныг хэмжих

Дулааны тэлэлт ба түүгээр өөрчлөгддөг өөрийн хэлбэлзлийн давтамж. Илч-дулааны үзэгдэл. Цацаргалтын спектр. Бодисын оптик, цахилгаан, соронзон шинжийн өөрчлөлт. Кюрийн цэгийг дайрсан хувиралт. Гопкинс ба Баркхаузений үйлчэл

2. Дулааны хэмийг бууруулах

Төлөв хувиралт. Жоуль-Томсоны үйлчлэл. Ранкийн үйлчлэл. Соронзон дулааны үзэгдэл. Илч-дулааны үзэгдэл.

3. Дулааны хэмийг өсгөх

Цахилгаан соронзон нөлөөлөл. Хуйларсан гүйдэл. Гадаргуугийн үйлчлэл. Диэлектрик халаалт. Электроноор халаалт. Цахилгаан цэнэгжүүлэлт. Цацаргалтыг бодисоор шингээх. Илч-дулааны үзэгдэл.

4. Дулааны хэмийг тогтворжуулах

Төлөвийн хувиралтууд (Кюрийн цэгийг дайрсан хувиралтыг оролцуулна)

5. Обьектийн шилжилт ба

байрлалыг тогтоох

Гадаад оронг хувиргадаг (люминофорууд) болон өөрийн оронг үүсгэдэг (ферросоронзон) хялбар илрэх тэмдэг- бодисуудыг оруулах. Гэрэлтэх ба гэрэл ойлгох. Фото үйлчлэл. Хэв гажилт. Рентген ба радио идэвхит цацаргалт. Люминесценц. Цахилгаан ба соронзон оронгийн өөрчлөлт. Цахилгаан цэнэгжүүлэлт. Допперийн үйлчлэл

6. Обьекийн шилжилтийг удирдах

Обьектод буюу обьекттой холбосон ферро соронзонд соронзон оронгоор үйлчлэх. Цэнэглэгдсэн обьектод цахилгаан оронгоор үйлчлэх. Хий ба шингэнээр даралтыг дамжуулах. Механик хэлбэлзэл. Төвөөс зугатах хүчнүүд. Дулааны тэлэлт. Гэрлийн даралт

7. Хий ба шингэний хөдөлгөөнийг удирдах

Капилляр чанар. Осмос. Томсын үйлчлэл. Бернуллийн үйлчлэл. Долгиолог хөдөлгөөн. Төвөөс зугатах хүчнүүд. Вайссенбергийн үйлчлэл

8. Аэрозоль урсгалыг удирдах (тоос, утаа, манан)

Цахилгаанжуулалт. Цахилгаан ба соронзон орон. Гэрлийн даралт

9. Хольцыг хутгах. Уусмал үүсгэх

Хэт авиа. Кавитац. Диффуз. Цахилгаан орон. Ферро соронзон бодистой хослуулсан соронзон орон. Электрофорез. Солюбилишүүлэх

10. Хольцыг ялгах

Цахилгаан ба соронзон сепарац. Цахилгаан ба соронзон орны үйлчлэлд чичирч буй тусгаарлагч- шингэний нягтын өөрчлөлт. Төвөөс зугатах хүчнүүд.

Сорбц. Диффуз. Осмос

11. Обьектийн байрлалыг тогтворжуулах

Цахилгаан ба соронзон орон. Цахилгаан ба соронзон оронд хатуурдаг шингэнд тогтоох. Гироскопын үйлчлэл. Тийрэлтэт хөдөлгөөн

12. Хүчний үйлчлэл. Хүчний тохируулга. Их даралт үүсгэх

Ферро соронзон бодисоор дамжуулж соронзон оронгоор үйлчлэх. Төлөв хувиралт. Дулааны тэлэлт. Төвөөс зугатах хүчнүүд. Соронзон оронд буй соронзон ба цахилгаан дамжуулдаг чичирч байгаа шингэний нягтыг өөрчлөх замаар гидростатик хүчийг өөрчлөх. Тэсрэх бодис хэрэглэх. Цахилгаан шингэний үйлчлэл. Оптик- шингэний үйлчлэл. Осмос

13. Үрэлтийг өөрчлөх

Жонсон-Рабекийн үйлчлэл. Цацаргалттай харилцан үйлчлэх. Крагелийн үзэгдэл. Хэлбэлзэл

14. Обьектийг эвдэх

Цахилгаан цэнэгжүүлэлт. Цахилгаан шингэний үйлчлэл. Резонанс. Хэт авиа. Кавитац. Нөлөөллийн цацаргалт

15. Механик ба дулааны эрчмийг нөөцлөх

Уян хэв гажилт. Гироскопийн үйлчлэл. Төлөв хувиралт

16. Эрчим дамжуулалт :

Механик, дулаан, цацрагын, цахилгаан

Хэв гажилт. Хэлбэлзэл. Александрийн үйлчлэл. Долгиолог хөдөлгөөн, үүнд цохих долгион. Цацаргалт. Дулаан дамжуулалт. Конвекц. Гэрэл ойлгох үзэгдэл (гэрэл дамжуулагч). Нөлөөллийн цацаргалт. Цахилгаан соронзон нөлөөлөл. Хэт дамжуулал

17. Хөдөлгөөнтэй (хувирдаг) болон хөдөлгөөнгүй (хувирдаггүй) обьектууд хооронд харилцан үйлчлэл тогтоох

Цахилгаан соронзон орон ашиглах (“бодисуудын “ биш “оронгуудын” холбоонд шилжих)

18. Обьектийн хэмжээг хэмжих

Хэлбэлзлийн өөрийн давтамжийг хэмжих. Цахилгаан ба соронзон тэмдэгээр тэмдэглэх ба бүртгэх

19. Обьектуудын хэмжээний өөрчлөлт

Дулааны тэлэлт. Хэв гажилт. Соронзон ба цахилгаан стрикац. Пьезо цахилгаан үйлчлэл

20. Гадаргуугийн шинж ба байдлын хяналт

Цахилгаан цэнэгжүүлэлүт. Гэрэл ойлголт. Электроны эмисс. Маурын үйлчлэл. Цацаргалт

21. Гадаргуугийн шинжийн өөрчлөлт

Үрэлт. Адсорбц. Диффуз. Баушенгерийн үйлчлэл. Цахилгаан цэнэгжүүлэлт. Механик ба акустик хэлбэлзэл. Хэт ягаан цацаргалт

22. Эзлэхүүн дэх шинж ба байдлын хяналт

Судлаж байгаа бодисуудын шинж ба байдлаас хамаардаг өөрийн оронг үүсгэдэг (ферро соронзон) болон гадаад оронг өөрчилдөг (люминофор) тэмдэг- бодисуудыг оруулах. Обьектийн шинж ба бүтцийн өөрчлөлтөөс хамаарч хувийн цахилгаан эсэргүүцэл өөрчлөгдөх. Гэрэлтэй харилцан үйлчэх. Цахилгаан ба соронзон оптик үзэгдэл. Туйлширсан гэрэл. Рентген ба радио идэвхт цацаргалт. Элезктроны парасоронзон ба цөмийн соронзон резонанс. Соронзон налархай үйлчлэл. Кюрийн цэгийг дайруулж хувиргах. Гопкинс ба Баркхаузений үйлчлэлүүд. Обьектийн өөрийн хэлбэлзлийн давтамжийг хэмжих. Хэт авиа, Мёссбауэрийн үйлчлэл. Холлын үйлчлэл

23. Обьектийн эзлэхүүнт шинжийг өөрчлөх

Цахилгаан ба соронзон орны үйлчлэл доор шингэний (чичирдэг нягт, зунгааралттай) шинжийг өөрчлөх. Ферро соронзон бодис оруулах ба соронзон оронгоор үйлчлэх. Дулааны тэлэлт. Төлөв хувиралт. Цахилгаан орны үйлчлэл доор ионжуулах. Хэт ягаан, рентген, радио идэвхт цацаргалт. Хэв гажилт. Диффуз. Цахилгаан ба соронзон орон. Баушенгерийн үйлчлэл. Дулаан цахилгааны, дулаан соронзоны, соронзон оптикийн үйлчлэлүүд. Кавитац. Фото хромын үйлчлэл. Дотоод гэрлийн үйлчлэл.

24. Өгөгдсөн бүтцийг зохиох. Обьектийн бүтцийг тогтворжуулах

Долгионы интерференц. Зогсогч долгион. Маурын үйлчлэл. Соронзон орон. Төлөв хувиралт. Механик ба акустик хэлбэлзэл. Кавитац

25. Цахилгаан ба соронзон орны нөлөөжүүлэл

Осмос. Биеийг цахилгаанжуулах. Цахилгаан цэнэгжүүлэлт. Пьезо ба сегно цахилгаан үйлчлэл. Электрон. Электроны нэвчилт. Цахилгаан оптик үзэгдэл. Гопкинс ба Баркхаузений үйлчлэл. Холлын үйлчлэл. Цөмийн соронзон резонанс. Гиро соронзон ба соронзон оптик үзэгдэл

26. Нөлөөллийн цацаргалт

Оптик- акустикийн үйлчлэл. Дулааны тэлэлт. Фото үйлчлэл. Люминесценц. Фото налархай үйлчлэл

27. Цахилгаан соронзон цацаргалтыг өдөөх

Жозефсоны үйлчлэл. Нөлөөлсөн цацаргалтын үзэгдэл. Хонгилын үйлчлэл. Люминесценц. Ганны үйлчлэл. Черенковын үйлчлэл

28. Цахилгаан соронзон оронгоор удирдах

Экранжуулалт. Орчны төлөвийг өөрчлөх, жишээлбэл түүний цахилгаан дамжуулалыг өсгөх болон бууруулах. Оронгуудтай харилцан үйлчлэлцэж байгаа биеийн гадаргуугийн хэлбэрийг өөрчлөх

29. Гэрлийн урсгалаар удирдах. Гэрлийг багцлах

Гэрлийг хугалах ба ойлгох. Цахилгаан–соронзон оптикийн үзэгдэл. Фото налархай, Керра ба Фарадейгийн үйлчлэлүүд. Ганнагийн үйлчлэл. Франц-Келдышийн үйлчлэл

30. Химийн хувирлыг идэвхжүүлэх

Хэт авиа. Кавитац. Хэт ягаан, рентген, радио идэвхт цацаргалт. Цахилгааны цэнэгжүүлэлт. Цохих долгион. Мицелляр катализ

3-р хавсралт

ШинэСэБО нэр томъёоны толь

(Орос, англи, герман хувилбарыг Г.С.Альтшуллер сангийн сайтаас авч ашиглалаа.)

Русский

English

Deutsch

Монгол

1.

Алгоритм решения изобретательских задач (АРИЗ)

Algorithm of Inventive Problem Solving (ARIZ)

Der Algorithmus fuer die Loesung der erfinderischen Problemen (ARIZ)

Шинийг сэдэх алгоритм (ШинэСАл)

2.

Анализ вепольный (вепанализ)

Substance-Field (Su-Field) analysis

Die Stoff / Feld - Analyse

Бооронгоор шинжлэх

3.

Анти-система

Anti-system

Das Antisystem

Эсрэг систем

4.

Биологический эффект

Biological effect

Der biologische Effekt

Био үйлчлэл

5.

Бисистема

Bi-system

Das Bisystem

Хос систем

6.

Большая Неожиданность 

Great Surprise

Die grosse Ueberraschung

Их Санамсаргүй

7.

Ведущая область техники

Leading field of technology

Die fuerende Technik-Branche

Техникийн тэргүүлэх салбар

8.

Веполь

Su-Field

Der Stofel

Боорон

9.

Вещественно-полевые ресурсы

Substance-Field resources

Die Stoff / Feld - Ressourse

Бодис- оронгийн нөөц

10.

Вепольная формула

Su-Field formula

Die Stoff / Feld - Formel

Бооронгийн томъёо

11.

Вещество

Substance

Der Stoff

Бодис

12.

Внешние обстоятельства

External conditions

Die aeussere Umstaende

Гадаад байдал

13.

Геометрический эффект

Geometrical effect

Der geometrische Effekt

Геометрийн үйлчлэл

14.

Главный производственный процесс

Main manufacturing process

Der Hauptproduktions-prozess

Үйлдвэрлэлийн гол ажиллагаа

15.

Графическое изображение веполя

Su-Field diagram

Die grafische Darstellung des Stofels

Бооронгийн зурган дүрслэл

16.

Графическая схема технического противоречия (ТП)

 Diagram (model) of a system contradiction 

Техникийн зөрчлийн зурган бүдүүвч

17.

Достойная цель

Worthy goal

Das Wuerdigziel

Эрхэм зорилго

18.

Достройка веполя

Completion of a Su-Field

Die Fertigbau des Stofels

Боорон гүйцээлт

19.

Жизненная Стратегия Творческой Личности

Life Strategy of creative individual

Бүтээлч Бие хүний Амьдралын Зорилт

20.

Задача-аналог

Analogous problem

Ижилтгэл- бодлого

21.

Задача изобретательская

Inventive problem

Die erfinderische  Aufgabe

Бүтээлч бодлого

22.

Задача инженерная

Engineering problem

Инженерийн бодлого

23.

Задача максимальная (макси-задача)

Maximal-problem (Maxi-problem)

Томруулах бодлого (том бодлого)

24.

Задача микро

Micro-problem

Бичил бодлого

25.

Задача минимальная (мини-задача)

Mini-problem

Жижгэсгэх бодлого (жижиг бодлого)

26.

Задачи нетиповые / нестандартные

Non-routine problems

Хэвийн бус, стандарт бус бодлого

27.

Задачи типовые / стандартные

Standard problems

Хэвийн, стандарт бодлого

28.

Законы развития технических систем:

Laws of Technical System Evolution

Техникийн систем хөгжих хуулиуд

28.1.

Закон полноты частей системы

Law of system completeness

Системийн хэсэг бүрдэх хууль

28.2.

Закон “энергетической проводимости” системы

Law of “energy conductivity”

Системийн “эрчим дамжих” хууль

28.3.

Закон согласования ритмики частей системы

Law of coordination (harmonization) of rhythms

Системийн хэсгүүдийн хэлбэлзэл тохирох хууль

28.4.

Закон увеличения степени идеальности системы

Law of increasing degree ofsystemideality

Систем төгөлдөржих хууль

28.5.

Закон неравномерности развития частей системы

Law of non-uniform evolution of sub-systems

Системийн хэсгүүдийн өрөөсгөл хөгжих хууль

28.6.

Закон перехода в надсистему

Law of transition to a super-system (higher-level system)

Дээд системд дэвших хууль

28.7.

Закон перехода с макроуровня на микроуровень

Law of transition to a micro-level

Үлэг түвшингээс бичил түвшинд шилжих хууль

28.9.

Закон увеличения степени вепольности

Law of increasing Su-Field interactions

Бооронгийн зэрэг ихсэх хууль

28.10.

Закон S-образного развития

Law of evolution along the S-curve

S- хэлбэрээр хөгжих хууль

29.

Идеальный конечный результат (ИКР)

Ideal End Result (IER)

Die ideale End-Loesung (IEL)

Төгс Төгөлдөр Шийдэл (ТТШ)

30.

Изделие

Object

Die Erzeugniss

Эдлэл

31.

Икс-элемент

X-element

X-Element

Икс- элемент

32.

Инерция мышления

 Psychological inertia 

Сэтгэхүйн хөшилт

33.

Инструмент

Tool

Das Werkzeug

Хэрэгсэл

34.

Качества Творческой Личности

Qualities of a creative individual

Бүтээлч Бие хүний Чанар

35.

Конфликты типовые

Typical system conflicts (engineering contradictions, technical contradictions)

Хэвийн сөргөлдөөн

36.

Конфликтующая пара

Conflicting pair

Сөргөлдөгч хос

37.

Концепция максимального движения вверх

Concept of vertical mobility

Өөдлөх их тэмүүллийн баримтлал

38.

Машина идеальная

Ideal machine

Die ideale Maschine

Төгс машин

39.

Метод моделирования маленькими человечками

Modeling with “smart little people”

Жижиг хүнэнцрээр загварчлах арга

40.

Модель изобретательской задачи

Model of an inventive problem

Бүтээлч бодлогын загвар

41.

Моносистема

Mono-system

Дан систем

42.

Многоэкранная схема

Multi-screen diagram

Олон дэлгэцт бүдүүвч

43.

Неалгоритмические методы

Non-algorithmic methods

Алгоритмын бус аргууд

44.

Обострение противоречия

Intensification of contradiction

Зөрчлийг хурцатгах

45.

Оперативное время

Operation time

Үйлдэлт хугацаа

46.

Оперативная зона

Operational zone

Үйлдэлт бүс

47.

Оператор РВС

“Size-Time-Cost” Technique

ХХӨ (хэмжээ, хугацаа, өртөг) хувиргагч

48.

Оператор системный

System Analysis Technique

Системийн хувиргагч

49.

Оценка разработок по ТРИЗ

Evaluation of TRIZ developments

Гүйцэтгэлийн ШинэСэБО дүн

50.

Поле

Field

Das Feld

Орон

51.

Полисистема

Poly-system

Цуглаа систем

52.

Прием

Inventive principle

Das Verfahren

Мэх

53.

Прием на макроуровне

Inventive principle used on a macro-level

Үлэг түвшний мэх

54.

Прием на микроуровне

Inventive principle used on a micro-level

Бичил түвшний мэх

55.

Постановка задачи

Problem statement

Die Aufgabestellung

Бодлогын өгөгдөл

56.

Прогноз

Forecast, prediction

Die Prognose

Баримжаалал

57.

Противоречия (виды):

Contradictions (types):

Der Widerspruch

Зөрчил (төрлүүд):

57.1.

Противоречие административное

Administrative contradiction

Хэрэгжүүлэлтийн зөрчил

57.2.

Противоречие техническое

Technical contradiction

Der technische Widerspruch

Техникийн зөрчил

57.3.

Противоречие физическое

Physical contradiction

Der physikalische Widerspruch

Физик зөрчил

58.

Пустота

Void

Хоосон

59.

Развитие Творческого Воображения

Development of creative imagination

Бүтээлч Дүрслэлийн Хөгжил

60.

Разрешение противоречия

Conflict (contradiction) resolution

Die Loesung des Widerspruches

Зөрчлийн шийдэл

61.

Разрушение веполя

 Su-Field breakup

Бооронг эвдэх

62.

Регистр НФ-идей

 A list of science fiction ideas

ШуЗ (Шинжлэх Ухааны Зөгнөл)- ийн бүртгэл

63.

Ресурсы

Resources

Die Ressourse

Нөөцүүд

64.

Сводная картотека

 Composite card index

Хураангуй бүртгэл

65.

Система техническая

Technical system

Das technische System

Техникийн систем

66.

Система приемов

System of inventive principles

Мэхүүдийн систем

67.

Ситуация изобретательская

Inventive situation

Die erfinderische Situation

Бүтээн туурвихуйн байдал

68.

Согласование ритмики

Rhythm coordination

Хэлбэлзлийн зөвшилцөл

69.

Специальный термин (спецтермин)

Special (professional) term

Мэргэжлийн нэршил

70.

Стандарт (на решение изобретательских задач)

Standard for solving inventive problems

Бүтээлч бодлого шийдэх стандарт

71.

Схемы типичных конфликтов в моделях задач

Diagrams of typical conflicts in the models of problems

Бодлогын загвар дахь хэвийн сөргөлдөөний бүдүүвч

72.

S-образная кривая(термин активно использовался в ТРИЗ, хотя был предложен ранее другими авторами)

S-curve

S- хэлбэртэй муруй (хэдийгээр нэр томъёог өөр зохиогч урьд нь санал болгосон ч ШинэСэБО- д өргөн хэрэглэгдсэн)

73.

Таблица основных приемов для устранения типовых технических противоречий

Contradiction (conflict) matrix

Техникийн хэвийн зөрчлийг арилгах үндсэн мэхнүүдийн хүснэгт

73а.

Теория Развития Творческой Личности (ТРТЛ)

Theory of Creative Life Strategy (TCLS)

Бүтээлч Бие Хүн Хөгжих Хууль

74.

Теполь

T-Field

Ду- орон (дулааны орон)

75.

ТРИЗ

TRIZ

TRIZ (Theorie fuer die Loesung der erfinderischen Problemen)

ШинэСэБО

76.

Указатели эффектов

Indexes of effects

Үйлчлэл заагч

77.

Уровень изобретательских задач

Level of inventions

Nivea der erfinderischen Aufgaben

Бүтээлч бодлогын түвшин

78.

Усиленная формулировка конфликта

Intensified conflict (contradiction)

Сөргөлдөөнийг хүчитгэж томъёолох

79.

Фантограмма

Fantogram

Хувиргах хүрд

80.

Феполь

Fe-Field

Соорон (соронзон орон)

81.

Физический эффект

Physical effect

Der physikalische Effekt

Физик үйлчлэл

82.

Фонд Достойных Целей

The Bank of Worthy Goals

Эрхэм Зорилтын Сан

83.

Фонд информационный

TRIZ databases

Мэдээллийн Сан

84.

Химический эффект

Chemical effect

Der chemische Effekt

Хими үйлчлэл

85.

Четырехэтажная схема создания фантастических идей

Four-level algorithm for generating sci-fi ideas

Зөгнөлт санаа зохиох дөрвөн давхар бүдүүвч

86.

Шаг назад от ИКР

Step back from IFR

ТТШ- ээс алхам ухрах

87.

Эвристика

Heuristics

Нээлт судлал

88.

Эполь

E-Field

Ца- орон (цахилгаан соронзон орон)

89.

Эффект

Effect

Der Effekt

Үйлчлэл

4-р хавсралт

Шинийг сэдэх мэхүүдийн товч жагсаалт

1. Бутлах мэх

А. Обьектийг үл хамаарах хэсгүүдэд хуваах

Б. Обьектийг задардаг болгох

В. Жижиг хэсгүүдийг ихэсгэх

2. Зайлуулах мэх

Саад болж байгаа эсвэл хэрэгтэй ганц зүйлээ зайлуулах

3. Хэсгийн шинжийн зарчим

А. Нэгэн төрлийн бүтцээс нэгэн төрөл бус руу шилжих

Б. Обьектийн өөр хэсгүүд өөр үүрэгтэй болох

В. Обьектийн хэсэг бүр нь өөртөө тохирсон орчинд орших

4. Тэгш бусын зарчим

5. Нэгтгэх зарчим

А. Обьектийн нэгэн төрөл буюу шилжсэн үйлдлийг холбох

Б. Обьектийн нэгэн төрөл буюу шилжсэн үйлдлийг нэгтгэх

6. Нийцлэгийн зарчим

Обьект нь янз бүрийн үүрэг гүйцэтгэснээр бусад обьектийн хэрэгцээ үгүй болох

7. Угсрах зарчим

А. Нэг нь нөгөөдөө, энэ нь бас гуравдахь дотроо байрлана.

Б. Нэг обьект нь нөгөөгөө нэвт гарах

8. Эсрэг жингийн зарчим

А. Обьектийн жинг өргөх хүч бүхий өөр обьекттой тэнцвэржүүлэх

Б. Обьектийн жинг орчинтой тэнцвэржүүлэх (хий, шингэний болон бусад хүч)

9. Урьдчилан хүчитгэх зарчим

Ажлын үед тохиромжгүй хүчлэлийг обьектод урьдчилан олгох

10. Урьдчилан гүйцэтгэх зарчим

А. Обьектод шаардлагатай өөрчлөлтийг өмнө нь хийх

Б. Обьектуудыг урьдчилж ашигтай байрлалд тараах

11. Ослоос хамгаалах дэрний зарчим

Обьектийн найдварт ажиллагааг урьдчилан ослоос сэргийлэх. Автомашины суудлын даруулга, хийн дэр мөн салхины аюулгүй шил нь энэ мэхийн жишээ болно.

12. Дүйцүүлэх зарчим

Ажлын нөхцлийг нь өргөх, буулгах шаардлагагүй болгон өөрчлөх

13. Эсрэгийн зарчим

А. Голлох үйлчлэлийн эсрэг үйлчлэлийг хэрэгжүүлэх. Малыг хөлдөөсөн тамгаар тамгалах жишээ байна.

Б. Обьектийн хөдлөдөг хэсгийг хөдлөдөггүй, хөдлөдөггүй хэсгийг хөдлөдөг болгох

В. Обьектийн хөл толгойг урвуулах

14. Бөмбөрцгийн зарчим

А. Обьектийн шулуун хэсгийг хавтгай, тэгш гадаргууг бөмбөрцөг, гонзгой, шоо хэлбэртэй хэсгийг бөмбөлөг хэлбэртэй болгох

Б. Үрэл, бөмбөлөг, ороомог ашиглах

В. Хуйлруулах, төвөөс зугатах хүч ашиглах

15. Эрчлэх зарчим

А. Обьектийн (эсвэл орчний) шинж нь ажлын үе бүрд тохирмжтойгоор өөрчлөгдөх ёстой

Б. Обьектийн хэсгүүдийг харилцан шилжихээр задлах

16. Тухайлсан буюу илүүдлийн зарчим

17. Өөр хэмжигдэхүүнд шилжих зарчим

А. Шулуунаар шилжихэд төвөгтэй бол хавтгайд шилжүүлэх

Б. Нэг давхрыг олон давхар болгох

В. Обьектийг хазайлгах, “бөөрөөр” нь хэвтүүлэх

Г. Өгөгдсөн хавтгайн эсрэг талыг ашиглах. Жишээ нь хоёр талдаа бичлэгтэй CD гарсан байна.

Д. Зэргэлдээх хавтгайд тусах гэрлийг ашиглах

18. Механик хэлбэлзлийг ашиглах

А. Обьектийг хэлбэлзэлд оруулах

Б. Хэлбэлзэж байгаа бол давтамжийг өсгөх

В. Резонансыг ашиглах

Г. Механик хэлбэлзлийн үүсгүүрийн оронд пьезо үүсгүүр ашиглах

Д. Хэт авианы хэлбэлзлийг цахилгаан соронзон талбайтай хослуулах

19. Үелэх ажиллагааны зарчим

А. Тасралтгүй ажиллагааг үечлэх

Б. Үечилсэн ажиллагааны үечлэлийг өөрчлөх

В. Импульс хоорондын зайг ашиглан өөр үйлчлэл гүйцэтгэх. Жишээ нь киноны кадр хоорондуур 25 дахь кадр гаргаж архины эсрэг эмчилгээ хийх байна.

20. Ашигтай үйлчлэл тасалдахгүй байх зарчим

А. Ажлыг тасалдалгүй гүйцэтгэх (байнга дүүрэн ачаалалтай байх)

Б. Завсрын болон хоосон явалтыг арилгах

21. Хурдасгах зарчим

Ажиллагааг эсвэл аль нэг хэсгийг нь хурдасгах

22. Хөнөөлийг эерүүлж ашиглах зарчим

А. Хөнөөлтэй хүчин зүйлийг эерэг үйлчлэл гаргахад ашиглах

Б. Хөнөөлтэй хүчин зүйлийг өөр хөнөөлтэй хүчин зүйлтэй нэмж арилгах

В. Хөнөөлтэй хүчин зүйлийн хэмжээг хөнөөлгүй болтол нэмэгдүүлэх

23. Буцах холбооны зарчим

А. Буцах холбоо оруулах

Б. Буцах холбоо байгаа бол өөрчлөх

24. Зуучлагчийн зарчим

Завсрын дамжуулагч обьект ашиглах

25. Өөртөө үйлчлэх зарчим

А. Обьект өөртөө үйлчлэх

Б. Хаягдал (эрчим хүч, бодис) ашиглах

26. Хуулбарлах зарчим

А. Олдоц ховор, үнэтэй, хэврэг обьектийг элбэг, хямд, бөхөөр солих

Б. Обьектийг гэрэл зургаар нь солих, ингэхдээ масштабыг нь өөрчлөх

В. Нүдэнд харагдахгүй гэрэл зургийг харагдах болгож өөрчлөх

27. Элэгдэх хямдхан хэсгүүдээр элэгддэггүй үнэтэй хэсгийг орлуулах

28. Механик хэсгүүдийг солих

А. Механик хэсгүүдийг оптик, акустик, “үнэрийн” болгох

Б. Цахилгаан , соронзон, цахилгаан-соронзон үйлчлэл

В. Хөдлөхгүй хэсгийг хөдлөх, тодорхой бүтэцгүйг бүтэцтэй болгох

Г. Соронзон чанартай материалын хослол ашиглах

29. Хий болон шингэний хийц ашиглах

Обьектийн хатуу хэсгийн оронд хий, шингэн ашиглах

30. Нимгэн бүрхүүл, хальс ашиглах

А. Эзлэхүүнт обьектоос бүрхүүл, хальс руу шилжих

Б. Обьектийг гадна орчноос нимгэн бүрхүүл, хальс хэрэглэн тусгаарлах

31. Сүвэрхэг материал хэрэглэх

А. Обьектийг сүвэрхэг хийх

Б. Хэрэв сүвэрхэг байсан бол сүвийг өөр бодисоор дүүргэх

32. Будгийг өөрчлөх зарчим

А. Обьектийн эсвэл орчны будгийг өөрчлөх

Б. Обьектийн эсвэл орчны тунгалаг чанарыг ихэсгэх

В. Харагдахдаа муу обьектийг нэмж будах буюу ажиллагаанд будагч нэмэлт нэмэх

Г. Хэрэв будагч нэмэлт байсан бол тэмдэгт атом ашиглах

33. Нэгэн төрөл байх зарчим

Харилцан үйлчлэх обьектууд ижил буюу төстэй материалаар хийгдэх

34. Хэсгүүдийг огтлох, сэргээх зарчим

А. Обьектийн үүргээ гүйцэтгэсэн хэсэг нь огтлогдох, уусах, уурших замаар хаягдах. Жишээ нь сансрын угсраа пуужин ажиллаад дуусахаараа хаягддаг.

Б. Обьектийн зарцуулагдсан хэсгийг ажлын явц дунд сэргээх

35. Обьектийн физик- химийн үзүүлэлтийг өөрчлөх

А. Обьектийн агрегат төлөвийг өөрчлөх

Б. Концентрацийг өөрчлөх

В. Уян чанарыг өөрчлөх

Г. Дулааны хэмийг өөрчлөх

36. Төлөв хувиралтыг хэрэглэх

Төлөв хувиралтын үеийн эзлэхүүнээ өөрчлөх, дулаан шингээх, ялгаруулах гэх мэт үзэгдлийг хэрэглэх

37. Дулааны тэлэлтийг ашиглах

А. Материалын дулааны тэлэлтийг ашиглах

Б. Дулааны тэлэлтийг ашиглаж байгаа бол янз бүрийн тэлэлттэй материал ашиглах

38. Хүчтэй исэлдүүлэгч ашиглах

А. Ердийн агаарыг баяжуулах

Б. Баяжсан агаарыг хүчилтөрөгчөөр солих

В. Агаар, хүчилтөрөгчтэй ион цацаргалтыг хамтатгах

Г. Озонжуулсан хүчилтөрөгч хэрэглэх

Д. Озонжуулсан хүчилтөрөгчийг озоноор солих

39. Саармаг орчинг хэрэглэх

А. Ердийн орчинг инертийн болгож өөрчлөх

Б. Ажиллагааг вакуумд явуулах

40. Зохиомол материал хэрэглэх

Нэгэн төрөл материалаас зохиомол материалд шилжих

Ашигласан хэвлэл

1. Муслин. ХХ зууны машин

2. Альтшуллер Г.С. Алгоритм изобретения. М. :Московский рабочий, 1973.

3. Альтшуллер Г.С. Творчество как точная наука. М.: Советская радио, 1979.

4. Альтшуллер Г.С. Найти идею. Введения в теорию решения изобретательских задач. Новосибирск: Наука, 1986.

5. Альтшуллер Г.С. Введение в ТРИЗ. Основные понятия и подходы. (электрон ном)

5-р хавсралт

Шинийг Сэдэх Бодлогын Онолын

гадаад сайтууд

Шинийг Сэдэх Бодлогын Онолын англи хэлээрх сайтууд

The Thinking Approach (En)

The Altshuller Institute (En)

ASI American Supplier Institute (En)

Ideation — TRIZ Home Page (En)

Insytec B.V.: Quality and Innovation Knowledge Management (En)

Invention Machine Corporation Homepage (En)

TRIZ Journal (USA) (En)

Institute of Innovative Design (En)

Technical Innovation Center (En)

Tips (Europe) (En)

TRIZ Group Training and Consulting in TRIZ Methodology(En)


Шинийг Сэдэх Бодлогын Онолын орос хэлээрх сайтууд

Сайт компании "ТРИЗ-профи" (Ru)

Лаборатория образовательных технологий "Универсальный Решатель"

Гомель (Ru)

Проект Мир 2.0 (Ru)

Приёмы стратегии и тактики предвыборной борьбы(Ru/En)

Генератор (Ru)

Персональный сайт Виталия Ильинского (Ru)

Методолог.ru (Ru)

Международная Ассоциация ТРИЗ (Ru)

Персональный сайт Нелли Козыревой (Ru)

Теория эволюции материи и моделей (Ru)

РОО "ТРИЗ-Петербург" (Ru)

Институт Инновационного Проектирования (Ru)

Некоторые материалы по ТРИЗ в эл. варианте (Ru)

Книги Генриха Сауловича Альтшуллера в Интернет магазине "Озон" (Ru)

Московская общественная организация ТРИЗ (Ru)

Ассоциация "Ключевые технологии", Новосибирск (Ru)

ТРИЗ интернет-школа (Ru)

2010 оны намар Өмнөговь аймгийн

Мандал-Овоо сумын Олон-Овоотын

уурхайд е-хэлбэрт шилжүүлэв.

http://batuug.blog.gogo.mn

batuug@gmail.com

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)