Шинийг сэдэх бодлогын онол : Шинэ номын тойм

Шинэ номын тойм

Хөрөнгө оруулалт, удирдлага болон маркетингд ялан дийлэх шинжлэх ухаан

(номын тойм. Номыг татах холбоос нь оросоор www.4shared.com/.html, англиар www.4shared.com/Science_to_win_in_investment_m.html)

Science to win in investment management and marketing

Наука Побеждать в инвестициях, менеджменте и маркетинге

Александр Шнейдер, PhD., Яков Кацман, Гиви Топчишвили

Зохиогчоос

Европ болон америкд аль хэдийнээ анхаарал татсан аргын талаар энэ номонд өгүүлнэ. Энэ аргыг хөрөнгө оруулагчид “Техник-эдийн засгийн үндэслэл”- ийн арга гэдэг бол, их сургуулийнхан Квант-эдийн засгийн шинжилгээ гэж нэрлэдэг байна.

Энэ аргыг үндэслэн боловсруулсан хүмүүс нь номын зохиогчид юм.

Энэ аргын аль хэр сайн болохыг түүнийг эзэмшсэн болон эзэмшээгүй хүмүүсийн чадварын ялгаан дээр олж харж болно.

Номын зохиогчид нь практик талдаа хүмүүс юм. Бид том жижиг бүх төрлийн компанитай ажиллаж байсан. Квант- эдийн засгийн онол нь амьдралаас төрөн гарсан бөгөөд бидний мөнгийг өсгөдөг учраас л бид түүнийг хэрэглэдэг юм.

Компани гэж юу вэ?

Энэ талаар зөндөө л олон ном бичигдсэн байдаг ч одоо хүртэл нэгдсэн ойлголтгүй байна.

Танай коркорацын хуульч, санхүүчид энэ бол улс болон харилцагчдынхаа өмнө үүрэг хүлээсэн улсад бүртгэлтэй байгууллага гэх болно. Хүний нөөцийн хэсгийн дарга аль эсвэл ажилтан нь компани- гэдэг чинь хамтдаа ажиллаж зах зээлд тулгарсан асуудлыг шийдэх гэж буй бүлэг гэх болно. Худалдан авагч, технологч инженерүүд бол үйлдвэрлэлийн талаас нь ярина. Маркетингчид нь зах зээлийг судлах талаас нь яридаг.

Иймэрхүү явцуу хандлага нь хөрөнгө оруулагч, эзэд, удирдлагын хувьд учир дутагдалтай. Энэ нь үнэн гэдгийг амьдрал дээр компанийг удирдах болтлоо өсч дэвжсэн мянга мянган инженер, хуульч гэх мэт мэргэжилтэй байсан хүмүүс өөрсдийн мэргэжлийн явцуу хандлагаа орхиогүйн улмаас л компаниа сүйрүүлж байгаа явдал гэрчилнэ.

Ихэнхдээ компани яаж үүсдэг вэ. Хамтдаа жаргал зовлонгоо өчнөөн туулцгаасан найзууд шинэ бүтээгдхүүн бодож олно. За жишээ нь алталсан ултай гутал байна гэж бодъё, ийм гутал байлаа гэхэд америкийн хар арьстай найзууд маань хашгираад л авна даа. Найзуудын нэг нь улны резиныг будах аргачлыг бүх насаараа хими оролдсны дүнд бодож олж чадсан, нөгөө нь гутлын үйлдвэрт ажилласных маркетингийн асуудлыг хариуцна. Тэд цуглуулсан бүх мөнгө, бүх хүчээ шавхан өдөр шөнөгүй зүтгэсээр компаниа босгоно. Ингэхдээ хоёр найз маань шинэ компаныхаа хувьцааны 30%- ыг тус тус эзэмшиж, арай гэж олж ятгаж үнэмшүүлсэн хөрөнгө оруулагч харин 40%- ыг эзэмшинэ.

Тэгээд нэг сайхан өдөр өнөө хөрөнгө оруулагч маань “Найзууд аа, миний оруулсан жаахан мөнгө маань яагаад ч хүрэхгүй байгааг харж байгаа биз дээ. Тэгэхээр дахиад шинэ хөрөнгө оруулагч хэрэгтэй байна, гэхдээ надад хөрөнгө оруулчих нэг найз байна л даа, ганцхан тэр маань алтадсан ултай гутал хийхгүй, харин тэр резинээр чинь РС- ны хулганын дэвсгэр хийе гээд байна” гэж хэлнэ дээ.

Химич найз маань гутлаа л хийе гэвэл хөрөнгө оруулагчид далан хувь оногдоно. Тэгээд шинэ компанид тэрээр хийх ажилгүй болж хоцроно.

Химич маань хөрөнгө оруулалт хийхгүй гэх нь амьдрал дээр маш бага тохиолддог. Ялгаагүй хэсэг хугацааны дараа мөн л явцгүй болно.

Амьдралд 99% нь энэ хоёр гунигтай төгсгөлтэй адил байдаг. Зөв биш хандлага нь энэ байдалд хүргэж байна.

Эндээс л бид компани гэж юу вэ гэдэгт хариулах хууль зүй тогтлын шинжилгээнд дөхөж ирж байна.

Бүлэг 1

Содаржение

От авторов.

Что такое КОМПАНИЯ?

Глава, идущая даже до введения.

Введение 12

Часть I

Эволюция товаров как технических систем 22

Часть 2

Эволюция компаний

Три этапа эволюции компаний 35

Тип менеджмента и стиль принятия решений 37

Стимулирование сотрудников. 39

Основные задачи и фокус компании 41

Этап развития компании и эволюционный

уровень выпускаемой ею продукции 44

Губительная инвестиция. 46

Матрикс-система организации компании 47

Эволюция рынков 51

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)