Шинийг сэдэх бодлогын онол : Техникийн философ

Техникийн философ

И.А. Негодаев Техникийн философ

Уншигчдад

Дээд сургуулиуд ХХI зууны шалгуурт тэнцсэн мэргэжилтнүүдийг төрүүлэн бэлтгэх үүрэгтэй. Хүн төрөлхтний үйл ажиллагааны хурдсаж буй эрчим нь дээд боловсролд онцгой шаардлага тавьж байна. Гэвч боловсрол гэж юусан билээ? Энэ асуултанд нэрт онолын физикч Вернер Гейзенберг арай этгээдээр хариулсныг сонсоё. “Боловсрол гэдэг нь, юу сурснаа бүгдийг нь мартчихсан үед л үлдэж хоцордог зүйлийг хэлнэ дээ” гэжээ. Энэ хариултын этгээд нь өнгөцхөн байгаагийн адил утга нь маш гүн юм. Тэрээр этгээд үгээ дэлгэрүүлж цааш нь хэлэхдээ, “Боловрол гэдэг нь сургуулийн жилүүдээс бидний дурсамжийг булхаж амьдралын маань сүүлийг хүртэл гийгүүлсэн тод гэгээ юм. Энэ бол зөвхөн залуу насны гялбаа биш, хичээлээс урган гардаг дээд гэгээ билээ” гэсэн байна. Ингээд үзвэл боловсрол гэдэг нь тухайн мэргэжилтний хувьд мэдлэгийн нийлбэрийг эзэмшихээс хамаагүй дээгүүр зүйл болж байна. Энэ нь хүний цаашдын амьдралынх суурь болж өгдөг зүйл юм. Чухамдаа бол боловсрол гэдэг нь- сургалт болон хүмүүжил юм. Боловсролыг бүрдүүлэгч эдгээр үйл ажиллагаа болгон нь өөрөөр хэлбэл мэргэжилтний төрхийг бий болгох нь өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Боловсрол нь – ирээдүйн мэргэжилтнийг мэргэшлийн мэдлэгээр дүүргэн зэвсэглэж, цаашдаа шинэ мэдлэгийг бүтээлчээр эзэмшиж сургах юм. Хүмүүжил гэдэг нь- иргэнийг, бие хүнийг төлөвшүүлэх юм. Нөгөөтээгүүр эдгээр харилцан өөр үүргийг гүйцэтгэх нь сургалт болон хүмүүжлийн нэгдмэл байдалгүйгээр бүтэшгүй байна. Магдебургийн тал бөмбөрцгүүд шиг л салшгүй хоёр талууд гэсэн үг. Сургалт нь цэвэр дан ганц мэргэшлийн мэдлэгийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх л багтаасан биш, хүмүүжлийн цэнэг өгдөг, хүмүүжил нь сургалтын фон дээр давхар явагддаг бол бие хүний сэтгэхүйн шинж чанар үүний дотор мэргэшлийн ёс зүйг хөгжүүлж, хамгийн өргөн утгаар нь ойлгохоор хэмжээнд соёлыг мэдлэгийн тодорхой цөмтэй хослуулсан нарийн мэргэжилтэй мэргэжилтэнг төдийгүй иргэн, сэхээтнийг төлөвшүүлнө. Чухам тэр үед л соёл нь сургалт болон хүмүүжлийг холбогч - өөрөө өөртөө хүн болж төлөвших, өөрийн гэсэн төрхийг бий болгох, өөрийн зан суртхууныг үүсгэх дэвсгэр болно. Инженерийн соёлыг юу бүрдүүлдэг вэ? Оросын гэсэн төгөлдөр хуурчийн сургуулийг үүсгэн байгуулагч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид хөгжмийн дээд сургуульд гурван зүйл их чухал гэж тэмдэглэсэн нь: хүнийг, хөгжимчнийг, төгөлдөр хуурчийг хүмүүжүүлэх гэжээ. Төгөлдөр хуурч бэлтгэхтэй адилтгаж үзвэл (төгөлдөр хуурчийн болон инженерийн ажлыг адилтгах нь бүрнээ болох зүйл, учир нь инженерийн хөдөлмөр нь бүтээлч шинжтэй байдаг) инженерийг боловсруулахад мөн л гурван зүйлийг шийдэх ёстой юм. Эхнийх нь ирээдүйн мэргэжилтнийг хүн - өөртөө итгэлтэй, улс төрийн баримжаатай, хүнлэг, байгаль хүн төрөлхтний гоо сайхныг хүлээж авах чадамжтай, сахилга бат, хариуцлагатай, бие сэтгэлийн зохицолтой болгох юм. Удаах нь түүнийг инженер – математик, байгалийн шинжлэлийн болон ерөнхий инженерчлэлийн ухаануудыг эзэмшсэн, бүтээлч бие хүн (инженер гэдэг үг нь латинаар ingeniare – бүтээх гэсэн утгатай) болгож сургах юм. Гуравдугаарх нь тоног төхөөрөмж, гагнуур, мэдээлэл зүй гэх мэтээр инженер-мэргэжилтэнг бэлтгэн гаргах юм.

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор А.А.Рыжкины бичсэн өмнөтгөл үгээс товчлон авав

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)