Шинийг сэдэх бодлогын онол : Номын танилцуулга

Номын танилцуулга

Гөгө-д зориулсан е-номын танилцуулга

Г.С.Альтшуллерийн “Шинийг сэдэх бодлогын онол”- ын тухай номонд олон тооны жишээ авч тайлбарлажээ. Энэ онол нь аливаа техникийн системийн хөгжлийн нууцыг танин мэдэх тухай юм. Ингэж танин мэдсэнээр техникийн системийн ирээдүйг урьдчилан харах буюу нээлт хийх, мөн патентын хамгаалалт хийж чадахуйц шинэ санааг төлөвлөлттэйгээр дэвшүүлэх боломжтой болно.

Энэхүү хуулиудыг ашиглах үйлдлийн дэс дарааг заасан хөтөлбөр- алгоритм боловсруулсаныг нь номонд товч тусгажээ. Энэ алгоритм нь техникийн системд агуулагдаж байгаа зөрчлийг тодруулах, шийдэх зорилготой юм.

Үүгээр зогсохгүй дээрх алгоритмыг эзэмшихэд тус болох янз бүрийн дасгал, бодлогуудыг багтаасан байна. Эдгээр зайлшгүй хуулиудыг ашигласнаар хүн бүхэн зөрчлийг шийдэж чадах юм. Энэ алгоритм болон арга, аргачлалыг ашиглан техникийн бус асуудлыг бас шийдвэрлэх боломжтой юм.

Номын төгсгөлд лавлах материал, англи-орос-монгол нэр томъёоны толь, мэдээлэл авах интернет хаяг зэргийг хавсаргасан байна. Номыг инженер, сэхээтэн, оюутнууд болон ахлах ангийн сурагчдад зориулав.

ШинэСэБО Шинийг сэдэх нууц товчоо. Т.Батууг УБ 2006

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Ховч Шаазгай

Sonirholtoi sanagdchihlaa unshij uznee ... nadad lav diplomin ajil hiihed tus bolj magadgui yum baina :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)