Шинийг сэдэх бодлогын онол : Э-номыг “шахаж” бэлтгэх

Э-номыг “шахаж” бэлтгэх

Э-номыг “шахаж” бэлтгэх

Өнөөдөр та бүхэндээ DjVu форматыг танилцуулъя. Энэ формат нь ерөнхийдөө PDF форматтай тун төстэй, э-ном уншихад зориулагдсан юм. Гол ялгаа нь хадгалахад маш бага зай эзэлдэгт оршино. Тухайлбал 300 гаруй хуудастай толь бичиг гэхэд энэ форматаар ердөө л 3-4 мВ хэмжээтэй байдаг. Ингэж бага зай эзэлдгийн цаад учир нь гэвэл: зөвхөн зураг, бичгийг л хадгалаад, цаад талын “фон”- ыг нь хадгалдаггүй, тэгээд дараа нь нээхдээ цагаан дэвсгэр дээр бичгийг сэргээдэг гэж байгаа.

Мөн энэ форматыг уншдаг, засдаг программууд нь ихэнхдээ нээлттэй буюу үнэгүй тараагддаг юм. Энэ форматаар хуулагдсан номыг уншихад DjView гэх мэтийн программ хэрэг болно. Энэ болон өөр ч иймэрхүү программыг нэтээс үнэгүй татаж авч болно.

Харин ийм формат руу хөрвүүлэх DjVuSmall гэх мэтийн редактор программыг татаж авах хэрэгтэй (жишээлбэл, эндээс). Энэ программ нь өөрөө маш бага 4 мВ орчим хэмжээтэй, үнэтэй болон үнэгүй хоёр хувилбартай, англи орос хэлтэй байгаа. Цаасан ном, бичмэлийг скайнердаад хадгалсны дараагаар энэ программаа нээж хөрвүүлэх файл юм уу фолдероо заагаад, хадгалах газраа өгөөд болоо. Хөрвүүлсэн номоо нээж уншихын тулд таны РС чинь энэ форматыг уншдаг программтай байх шаардлагатай шүү. Үүний тулд дээр дурдсан DjView байсан ч болно. Хэрвээ цаасан номыг электрон болгохдоо арай чанартай байлгая гэвэл анх скайнердахдаа л тохируулгыг нь 300, эсвэл 600 ddp болго гэж зөвлөдөг юм.

Бас JPG форматтай, ердийн гэрэл зургийг ийм формат руу хөрвүүлэхэд, дискэн дээр хадгалагдах хэмжээ нь 50-70 дахин багасдаг гэдгийг дуулгая.

Ийм бага хэмжээтэй болсон ном, бичмэл, гэрэл зургийг холболтын хурд удаантай үед ч интернетээр дамжуулахад хамаагүй хялбар болно.

Нэмж хэлэхэд энэ форматаар хөрвүүлсэн маш олон тооны номыг нэтэд үнэгүй татаж авахаар “Э-номын сан”- д, жишээлбэл энд байдаг юм шүү.

Номын хур арвин байхын ерөөл дэвшүүлье Танд!

 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)